Жоншны уурхайн нурангид дарагдсан иргэний цогцсыг гаргажээ

🕔 2020/09/23 17:55

Жоншны уурхайн нурангид дарагдсан иргэний цогцсыг гаргажээ

 

Дундговь аймгийн Хулд сумын нутагт орших Шувуутай багийн Ар цагаан гэдэг газарт уурхайн нурангид дарагдсан иргэний цогцсыг гаргаж авсан талаар тус аймгийн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ сарын 21-ний өдөр Дундговь аймгийн Хулд сумын Шувуутай байгийн нутагт орших Ар цагаан гэх газарт "Баянбулаг” нөхөрлөлийн жоншны уурхайд нуралт үүсэж, үүрэгт ажлаа гүйцэтгэж байсан 30 настай эрэгтэй 20 орчим метрийн гүнд нурангид дарагджээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиход тус байгууллага бие даан ажиллах боломжгүй байсан тул Үндэсний аврах бригадыг дайчилсан байна.

Улмаар Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн алба хаагчид хүч нэмэгдүүлэн ажиллаж есдүгээр сарын 22-ны өдрийн 17:30 цагт амиа алдсан иргэний цогцсыг гарган авчээ.

https://zindaa.mn/3e8w

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!