АН-ын Их хурал орон нутгийн сонгуулийн дараа буюу XI сарын 16-нд болно

🕔 2020/08/04 12:14

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдаан өчигдөр орой 17.00 цагаас эхэлсэн бөгөөд шөнийн 03.00 хүртэл хуралдан завсарлажээ. Одоогийн байдлаар Үндэсний бодлогын хорооны гишүүд хоёр асуудлыг хэлэлцэн баталсан талаар эх сурвалж мэдээллээ. Үүнд:

1. Намын их хурлыг орон нутгийн сонгуулийн дараа арваннэгдүгээр сарын 16-нд хийх,
2. Журамд өөрчлөлт оруулаад Үндэсний бодлогын хорооны ротацийг орон нутгийн сонгуулийн дараа явуулах шийдвэр гаргав.

Үндэсний бодлогын хуралдаанаар: 

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд орсон талаар үнэлэлт, дүгнэлт Үндэсний бодлогын хорооны ротаци явуулах эсэх Намын их хурлын тов зарлах зэрэг асуудлуудыг хэлэлцсэн байна. 

Эх сурвалж: Үндэсний шуудан


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!