Төрийн байгууллагуудын ажил 08.00 цагт эхэлнэ

🕔 2020/05/27 15:21

Дундговь аймгийн хэмжээнд төрийн байгууллагуудын ажлын цагийг зуны хуваарьт шилжүүлж, ирэх сарын нэгнээс мөрдөх шийдвэр гаргалаа.  

Тодруулбал аймгийн Засаг даргын тавдугаар сарын 26-ны өдрийн А/140 тоот захирамжаар зургадугаар сарын нэгнээс есдүгээр сарын 1 хүртэл төрийн бүх байгууллагын ажлын цагийг өглөө 08.00 цагаас эхлүүлэхээр болжээ. Улаанбаатар хотноо байрладаг төрийн захиргааны төв байгууллагуудын ажлын цаг өглөө 08.00 цагаас эхэлдэг тул ажлын цагийн хийдэл гаргахгүй байхын тулд ийм шийдвэр гаргасан гэдгээ Засаг дарга О.Бат-Эрдэнэ мэдэгдсэн. Тиймээс аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын ажил өглөө 08.00 цагт эхэлж, 12.30-13.30-ын хооронд цайны цаг, орой 17.00 цагт тарах аж.  

Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!