Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт энэ сард зохион байгуулагдана

🕔 2017/03/06 13:48

Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт энэ сард зохион байгуулагдана

 

Дундговь аймгийн нутгийн захиргааны байгууллагын дэс түшмэл, туслах түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тооны төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтанд бүртгүүлэх иргэдийг 2017 оны 03 дугаар сарын 13-14–ний өдрүүдэд 09.00-17.00 цагийн хооронд аймгийн ЗДТГ-ын 303 тоот өрөөнд бүртгэнэ.

Шалгалтыг цахим хэлбэрээр зохион байгуулна. 03 сарын 15-ны өдөр 15.00 цагт бүртгүүлсэн иргэдэд семинар, зааварчлага өгч, шалгалтын ажиллагаа 03 сарын 16-ны өдрийн 8.00 цагаас эхэлнэ.

Мэргэшлийн шалгалтын журам, төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэдэд зориулсан зөвлөмж, ажлын байранд тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын талаар Төрийн албаны зөвлөлийн www. csc.gov.mn, аймгийн http://www.dundgovi.gov.mn цахим хуудаснуудаас болон аймгийн ЗДТГ-ын мэдээллийн самбараас танилцах буюу доорх утсаар лавлаж болно.

Лавлах утас 70592362,

Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймгийн салбар зөвлөл

Эх сурвалж: dundgovi.gov.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!