Хитлерийн хайртай араатан Москвагийн амьтны хүрээлэнд 84 насандаа амьсгал хураажээ

🕔 2020/05/26 11:09

Дэлхийн хоёрдугаар дайныг эсэн мэнд даван туулсан домогт матар амьсгал хураасныг Москва хотын амьтны хүрээлэн Бямба гарагт зарлажээ. Санчир (Сатурн) нэртэй Миссиссиппигийн матар 84 орчим настай байсан юм. Уг нь ийм төрөл зүйлийн дундаж наслалт 30-50 жил байдаг ажээ. 1936 онд АНУ-д төрсөн матрыг Берлиний амьтны хүрээлэнд бэлэглэж байсан юм. Нацистуудын удирдагч Адольф Хитлер тус амьтны хүрээлэнд ойр ойрхон очиж, араатныг харах дуртай байсан гэдэг. Зарим түүхчид Санчирыг Хитлерийн хувийн цуглуулгад байсан амьтдын нэг гэж бичсэн нь бий.

1943 онд Берлиний амьтны хүрээлэн агаарын цохилтод өртөж, олон тооны амьтад үхэхэд Санчир амьд үлдэж байжээ. Үүний дараах гурван жилд араатан хаана, юу хийж байсныг хэн ч мэддэггүй юм байна. 1946 онд Германд байрлаж байсан Британийн цэргүүд Санчирыг олж, дараа нь Зөвлөлт Холбоот Улсад шилжүүлж өгсөн ажээ. Ингээд Санчир сүүлийн 74 жилийн амьдралаа Москвагийн амьтны хүрээлэнд өнгөрүүлсэн юм. Амьтны хүрээлэнгийн захиргаа Санчирт зориулсан тусгай үзэсгэлэнг Москва хотын Дарвины музейд ойрын үед нээхээр төлөвлөжээ.  

Р.Төмөр 

Эх сурвалж: Russia Today

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!