ДЭМБ: Хятад коронавирусний үүслийг мөрдөн шалгахыг зөвшөөрөөгүй

🕔 2020/05/01 18:08

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ шинжээчид коронавирусний халдварт өвчин анх хаанаас тархаж эхэлснийг мөрдөн шалгах ажиллагаанд оролцох хүсэлтээ илгээсэн хэдий ч Хятадаас энэ ажиллагаанд оролцохыг зөвшөөрсөн урилга хүлээн аваагүй гэж БНХАУ дахь ДЭМБ-ын төлөөлөгч Гауден Галеа мэдэгджээ. "Хятад улс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэдий ч бид үүнд уригдсангүй. ДЭМБ БНХАУ-ын Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн хороонд болон эрх баригчдад хүсэлт илгээж байгаа. Вирусний гарал үүслийг олж тодорхойлох нь чухал бөгөөд хүн, амьтны харилцан үйлчлэлийг судлах нь чухал юм. Вирус дахин дэгдэхээс урьдчилан сэргийлэхийн тулд бид аль болох ихийг мэдэх хэрэгтэй” гэж тэрээр хэлсэн байна. ДЭМБ-ын мэдээллээс үзвэл, энэ вирус нь амьтны гаралтай аж. Төв байранд байдаг шинжээчид мөн Ухань хотын лабораторид нэвтрэх боломжгүй байгааг Галеа цохон тэмдэглэжээ. 

Э.Аянзаяа 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!