АМИА ХОРЛОХЫН ТУЛД АРСЛАНГИЙН ТОР РУУ ОРЖЭЭ

🕔 2016/05/24 12:15

АМИА ХОРЛОХЫН ТУЛД АРСЛАНГИЙН ТОР РУУ ОРЖЭЭ

 

Чилийн амьтны хүрээлэнд нэгэн эр  амиа хорлохын тулд бүх хувцасаа тайлан амьтны хүрээлэн дахь арслангуудын торлуу авирч оржээ. Харин амьтны хүрээлэн аргагүй эрхэнд 2 арслангаа буудан хөнөөжээ.

Орон нутгийн хэвлэлээр мэдээлж байгаагаар 20 настай Франко Луис Роман гэгч этгээд арслангийн тор руу авирч, дээврийн торыг эвдэж орсон бөгөөд бүх арслан руу өөрөө гүйж очсон байна. Хамгийн аймшигтай нь амьтны хүрээлэнд байсан иргэд, хүүхдүүд арслангууд амьд хүнээр хоололж байгаа үйл явцыг нүдээрээ харсан байна.

Амьтны хүрээлэнгийн аюулгүйн ажилчид шуурхай ажиллаж, торонд байсан хоёр арсланг буудаж хөнөөсөн нь амьтны эрхийг хамгаалах байгууллагуудын шүүмжлэлийг хүртээд байна. Амиа хорлохыг завдсан этгээдийг эмнэлэгт яаралтай хүргүүлснээр биеийн байдал сайжирч байгаа аж.

Гэрчүүдийн мэдээлж байгаагаар амиа хорлохоор завдагч этгээд амандаа Есүс Христийн нэрийг дуудаж, Христийн номлолын тухай орилж байсан гэнэ.

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!