“Хилийн боомтуудад "СOVID-19" халдварын эрсдэлийн үнэлгээ хийх” ажлын хэсэг Дундговьд ажиллав

🕔 2020/05/21 15:12

ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан "Хилийн боомтуудад COVID-19 шинэ коронавирусниий халдварын эрсдэлийн үнэлгээ хийх” ажлын хэсэг Дундговь аймгийн бэлтгэл бэлэн байдалтай танилцлаа. Тус ажлын хэсэг Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу хилийн боомт бүхий аймгуудад ажиллаж байгаа бөгөөд зам дагуу тус аймагт ажиллажээ.

Ажлын хэсэг аймгийн ЭМТ, Нэгдсэн эмнэлгээр орж, шинжилгээний лабораторийг үзэж, COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх бэлтгэл бэлэн байдалтай танилцсан бөгөөд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийн үед бэлэн байдлаа хангаж ажиллах талаар заавар зөвлөмж өгсөн байна. 

Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!