ГАХАЙН МЯЛЗАН ӨВЧИН ГАРСНЫГ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

🕔 2019/01/14 11:29
Манай улсын Улаанбаатар хот, Орхон, Дархан-Уул, Булган зэрэг аймагт гайхайн мялзан өвчин гараад байна. Дундговь аймагт ч сэжигтэй тохиолдол илэрч лабораторийн шинжилгээнд явуулсан дээж батлагдсан гэх мэдээлэл байна. Үүнтэй холбогдуулан Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Ш.Төрбат:
     - Энэ төрлийн өвчин манай улсын зарим аймаг, хотод бүртгэгдсэн төдийгүй Дундговь аймагт ч сэжигтэй тохиолдол илэрсэн тул гахайн мах, хиам худалдан авахгүй байх, энэ төрлийн бүтээгдэхүүний гарал үүсэл, баталгааг сайтар нягтлан сонор сэрэмжтэй хандахыг нийт иргэдэд хандан сэрэмжлүүлэх мэдээлэл хийлээ.

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!