Боловсролын салбарыг улс төржүүлэхээ зогсоохыг Дундговийн эцэг эхчүүдийн төлөөлөл уриаллаа

🕔 2020/04/30 13:05

 

Covid-19 цар тахлын улмаас ерөнхий боловсролын сургууль цэцэрлэг их дээд сургуулиуд хөл хориоонд орж зайнаас хичээллэх болсоор даруй 2 сар гаруйн нүүрийг үзэж байгаа билээ. Энэ хугацаанд хүүхэд багачууд хичээлийн хоцрогдлоо цахим хэлбэрээр арилгаж, теле хичээл үзэж байгаа.

Зарим эцэг эхчүүд цахим болон теле хичээлийн чанар, агуулгад шүүмжлэлтэй хандаж байгаа тохиолдол ч мэр сэр гарсан. Гэтэл бүр дунд сургуулийн багш ажилтныг сонгуулийн ажил нэрээр ажлаас нь гаргаж, ухуулагч болгон ажиллуулж байгаа тохиолдол Дундговь аймагт гарсан талаар манай редакцид захидал, уриалга ирлээ.
Тус мэдээлэлд Дундговь аймгийн Сайнцагаан сумын ... цогцолбор сургуулийн анги даасан багш гэнэт нэг өдөр ажлаасаа халагдах хүсэлтээ өгч, сонгуулийн ажилтан ухуулагч болсонд эцэг эхчүүдийн төлөөлөл гомдолтой байгаа талаараа манайхаар дамжуулан уламжилахыг хүсчээ. Тэдний захидалд дурьдсанаар энэ жил анги дэвших шалгалттай хариуцлагатай үед хүүхдийнх нь анги даасан багш сонгуульд 2 сар ажиллах шалтгаанаар ажлаа өгч, ангиа эзэнгүй орхиж явсан. Түүний оронд өөр анги даасан багш 2 ангийн дунд ажиллаж, сурагчид хичээл сурлагаар завсардсан дээрээ хаягдаж байгаа талаар дурьджээ.
Хүүхэд багачуудаа эрдмийн их замд хөтлөн оруулах гэгээн, хариуцлагатай үүрэг бүхий багш нь сонгуулийн 2 сарын ажлаар шавь нарынхаа ирээдүйг сольсонд эцэг эхчүүдийн төлөөлөл голдоо ортол гомдсон бөгөөд энэ мэтээр жирийн төрийн албан хаагчдыг улс төрийн бохир, цаг зуурын ажилдаа оролцуулж, хууль бус сурталчилгаа хийхгүй байхыг сонгууль болгоноор нам нам солин аймагт нь нэр дэвшдэг гэх эрхэмд ил захидлаараа дамжуулан уриалжээ.

Эх сурвалж http://www.info.mn
Боловсролын салбарыг улс төржүүлэхээ зогсоохыг Дундговийн эцэг эхчүүдийн төлөөлөл уриаллаа

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!