“Хүмүүн бичигтэн” хамт олон боллоо

🕔 2020/03/03 12:20

Дундговь аймгийн БОАЖГ-ын хамт олон "Үндэсний монгол бичгийг дээдлэгч” хамт олон болох зорилт дэвшүүлээд байгууллагаараа "Хүмүүн бичиг” сонинг захиалжээ.

Тус байгууллага 23 албан хаагчтай, дэргэдээ Сум дундын ойн анги, 15 суманд байгаль орчны асуудал хариуцсан ажилтан, 9 байгаль хамгаалагчтай, 50 гаруй идэвхтэн байгаль хамгаалагчийг томилон үйл ажиллагаагаа явуулдаг.

БОАЖГ-ын хамт олон  2008 онд байгаль орчны салбартаа улсад хоёрдугаар байр, Байгаль орчны яам байгуулагдсаны 20 жилийн ой угтсан уралдаанд  нэгдүгээр байр эзэлж байсан ба 2015, 2016 онд ажлаараа аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудыг хошуучилж, сүүлийн гурван жилд эхний гуравт жагссан ажээ.

2019 онд орон даяар зохион байгуулсан "Цэвэрхэн наадацгаая” аянд гуравт орж, "Хоггүй цэвэрхэн Монгол” аянд  нэгдүгээр байр эзэлсэн хамт олон юм.  

Тус байгууллагаас "Үндэсний монгол бичгийг дээдлэгч” хамт олон болох зорилт тавин байгууллагынхаа гадна хаягжуулалт, албан хаагчдын өрөөний хаяг, байгууллагаас зохион байгуулдаг үйл ажиллагаа, уралдаан тэмцээний өргөмжлөлийг монгол бичгээр бичдэг ажээ.

Газрын дарга Н.Гантулга "байгууллагынхаа бүх ажилтанд үндэсний монгол бичгээ эзэмшүүлж, "Монгол бичгийг дээдлэгч” хамт олон болоход Монголдоо цор ганц, босоо бичгээр хэвлэгддэг "Хүмүүн бичиг” сонин маш чухал юм, тиймээс манай хамт олон сониноо тогтмол захиалж уншина” гэж мэдэгдлээ. 

 
Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!