Аугаа эх орны ялалтын 75 жилийн ойн медаль гардуулав

🕔 2020/04/14 13:30

1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин Ч.Ишдовдонд "Аугаа эх орны ялалтын 75 жилийн ойн медаль" гардууллаа. Энэхүү хүндтэй шагналыг Дундговь аймгаас гуравхан ахмад дайчин авч байгаа аж. Ч.Ишдовдон өдгөө Баянжаргалан суманд амьдардаг бөгөөд түүний шагналыг ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Джеваков.М.В ирж гардуулсан байна. "Аугаа эх орны ялалтын 75 жилийн ойн медаль"-ийг 1939 оны Халх голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож байсан ахмад дайчдад ОХУ-аас ийнхүү гардуулан өгч байгаа ажээ.
Халх голын байлдаан болон Чөлөөлөх дайнд Дундговь аймгаас 800 гаруй хүн оролцож байсан бөгөөд одоо гурван ахмад дайчин энх тунх амьдарч байгаагийн нэг нь Ч.Ишдовдон ажээ. Тэрээр өдгөө 97 настай. Харин ахмад дайчин Э.Лувсанравдан, Н.Пүрэвжалба нар 1945 оны чөлөөлөх дайнд оролцож байсан бөгөөд одоо Улаанбаатар хотноо амьдарч байгаа юм.  
 
Д.Алтантогос 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!