ЗАР »
- ***Эрдэнэс таван толгой ХК-ны хувьцааны дансыг Анужин төвийн 1 давхарт байрлаж буй "Гүүдсек" ҮЦК нээн иргэдэд үйлчилж байна. Утас: 80596484***
- ***Нүүдлийн сууц Вагончиг захиалгаар хийж байна. Ирж vзвэл Малчин-3-2-т. Утас: 89259894: 89168699***
- *** Зоогт байрлалтай, гэрчилгээтэй, хоосон хашаа зарна. Утас: 86702557***
- ***Дэлгэрхангай плаза"-гийн 2 давхарт бичиг хэрэг, бэлэг дурсгалын тасагт шинэ бараа ирлээ. Утас: 88932029***
- ***"Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга"-ын уран бүтээлчдийн "БИД МАРТАХГҮЙ" тоглолт 2019.03.11-ний 19.00 цагт тоглоно. Билетын касс: 88176565, 70592393***
- ***МХС ХХК-ийн үйлчилгээнд элдэв\Шилэн кабель, худаг, сувагчлалд халдах, хулгайлах\ зөрчил илэрсэн тохиолдолд 70593876, 70593701, 89025901, 95955901 дугаарын утсанд мэдэгдэнэ үү? МХС ХХК-ийн Дундговь аймгийн газар***
- ***Яаралттай малчин ажилд авна. Утас: 98124990***
- *** Фургон машин болон мотор зарна. Утас: 88655983***
- ***Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ 12000т: хаяг: Мандалын2-13-т. Утас:88598788 хүргэлт 5аас дээш үнэгүй***
- ***Таксиний эрхтэй Матиз зарна. Утас: 88268401***
- ***1-2 өрөө байр яаралтай түрээслэж сууна. Утас: 89999101***
- ***Аймгийн төвд гал тогоо нь тусдаа нэг өрөө байр яаралтай зарна. Утас: 98209590, 99109518***
- +**Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ12000 т хаяг: Мандалын2-13т утас: 88598788 хүргэлт 5-аас дээш үнэгүй***
- ***Аргал, хѳрзөн авна. Утас. 85112290, 86575714***
- ***Түлшний мод байнга хөрөөдөж байна. Гагнуур хийнэ. Хайч хутга ирлэнэ. 3*4 харьцаатай шинээр барьсан ,орос төмөртэй амбаар зарна. Үхрийн аргал машинаар (пронтер) зарна. Утас: 88593484. 85753484***
- ***Спорт заалны урд талын 10-р байранд 53,4м2 3 өрөө дулаахан байр зарна. Утас: 89051878***
- ***Арьс элддэг машин авна. Утас: 99966637***
- ***Хашаа, байшин авна. Утас:80080815 1***
- ***Малын хороо, байшин сууц барих төмөр замын дэр мод зарна. Аймагт. ( 2метр70см урттай 28см өргөн 20см зузаантай ) Утас: 80110609***
- ***Нисэхийн баруун талд гэрчилгээтэй 5 айлын газар зарна. Утас: 89909061***
“Forbes” хамгийн залуу тэрбумтнуудын жагсаалтыг гаргажээ
🕔 2020/04/08 15:12
"Forbes” сэтгүүлээс гаргасан энэ оны хамгийн залуу тэрбумтнуудын жагсаалтыг Америкийн загвар өмсөгч, "Kylie Cosmetics” гоо сайхны компанийг үүсгэн байгуулагч Кайли Женнер тэргүүлжээ. Өдгөө 22 настай бизнес эрхлэгч бүсгүй Кайли Женнерийн хөрөнгө 1 тэрбум ам.доллароор үнэлэгдсэнээр 30-аас доош настай тэрбумтнуудын жагсаалтыг тэргүүлсэн байна. Өнгөрсөн 11 дүгээр сард К.Женнер "Kylie Cosmetics” компанийхаа 51 хувийг "Coty” гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компанид 600 сая ам.доллароор худалдсан юм. Эгч дүүс Александра, Катарина Андресен нар хамгийн залуу тэрбумтнуудын жагсаалтад хоёр болон гуравдугаарт бичигджээ. Өдгөө 23 настай Александра, 24 настай Катарина Андресен нар эцгийнхээ байгуулсан Норвегийн "Ferd” хөрөнгө оруулалтын компанийн 42 хувийг эзэмшдэг байна.
Өнгөрсөн онд гаргасан жагсаалттай харьцуулахад Бразилын "Diagnosticos da America” эмнэлгийн компанийн гүйцэтгэх захирал Педру де Годой Буэно анх удаа эхний аравт багтжээ. Өдгөө 29 настай Педру де Годой Буэногийн хөрөнгө 1.1 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна. Түүнчлэн Германы "Draexlmaier” автомашины эд анги нийлүүлэгч компанийн 29 настай эзэн Лиза Дрэксльмайер, "B.Braun" эмийн бүтээгдэхүүний компанийн хувийг эзэмшдэг, өдгөө 30 настай Теодор Браун нар жагсаалтын эхний аравт мөн анх удаа бичигдсэн байна. Энэхүү жагсаалтын хамгийн баян бизнес эрхлэгч нь "Stripe” төлбөрийн системийг бий болгосон, Ирландын иргэн Жон Коллисон байжээ. Түүний хөрөнгө 3.2 тэрбум ам.доллароор үнэлэгджээ.
Э.Аянзаяа
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!