Дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэйгээр 112 настай Японы иргэн тодорлоо

🕔 2018/04/11 11:09

Дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэйгээр 112 настай Японы иргэн тодорлоо

Эхээс мэндэлснээсээ хойш 112 жил, 259 өдөр амьдарч байгаа Масазо Нонака гуайд өчигдөр дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй хүний батламжийг Гиннесийн дээд амжилт бүртгэгчид гардуулсан байна.

Японы умард бүс нутаг болох Хоккайдо арлын Ашоро хотод Нонака настан батламжаа гардан авч, том бялуу хувааж баяраа тэмдэглэжээ.

Тэрээр 1905 оны долдугаар сарын 25-нд төрсөн бөгөөд эцэг эхийнхээ ажиллуулдаг байсан дэн буудлыг өвлөж авсан байна. Одоо тэр уг буудлаа ач охин Юкогийн хамт ажиллуулдаг.

Нонака гуай байнга халуун рашаанд орж, амттан тэр дотроо бялуу зооглох дуртай гэнэ. Тэргэнцэр ашиглан нааш цааш явдаг өндөр настан өглөө бүр цайгаа уусны дараа сонин уншиж, зурагтаар сүмогийн барилдаан, самурайн сэдэвтэй цуврал кино үздэг байна.

Нонака настны ах дүүс болох долоон хүн, эхнэр, таван хүүхдийн хоёр нь нас барсан юм байна. Энэ оны эхээр Испаний 113 настай Франциско Оливера нас барснаар дэлхийн хамгийн өндөр настны батламж Нонакад ирсэн нь энэ ажээ.

Мөн 117 настай Японы иргэн Наби Тажима удахгүй дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэйн титмийг хүлээж авах юм. Өмнөх өндөр настан 117 настай Ямайкийн иргэн Виолет Мосс Браун өнгөрсөн есдүгээр сард нас барсан ажээ.

Эх сурвалж: Associated Press

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!