Кардашианы гэр бүлийн жилийн орлого 300 тэрбум

🕔 2016/11/17 12:25

Кардашианы гэр бүлийн жилийн орлого 300 тэрбум

 

Forbes сэтгүүлээс жил бүр оны хамгийн ашиг орлого ихтэй оддын жагсаалтыг гаргадаг билээ. Энэ жилийн жагсаалтаас Ким Кардашиан 2016 оны хамгийн ашиг орлого ихтэй реалити шоуны оддын эгнээнд дээгүүр байр эзэлсэн байна.
Түүний гэр бүлийн шоу болох "Keeping Up with the Kardashians” нь 2015 оны 6-р сараас 2016 оны 6-р сар хүртэлх байдлаар 51 сая ам.долларын (120 гаруй тэрбэм төгрөг) ашиг олсон байна.
Тэдний гэр бүлийн хамгийн отгон гишүүн болох Кайли Женнер 18 сая ам.доллар (42 тэрбум төгрөг) гаруй, Кендал Женнэр 17 сая ам.доллароор тус тус эхний 3-т бичигдэж байна. Харин Клое Кардашиан 15 сая ам.доллар, Коуртнэе Кардашиан 10 сая ам.доллар, ээж Крис Женнер нь 11,5 сая ам.долларын ашиг олсон байна.
Нэг үгээр хэлбэл Кардашианы гэр бүлийнхэн 12-хон сарын дотор нийт 122,5 сая ам.доллар буюу 300 гаруй тэрбум төгрөгний ашигтай ажиллажээ.
Ямар ч авъяасгүй мөртлөө хамгийн ашиг орлоготой одуудын жагсаалтаас эхний 10-н байрны тэн хагасыг нь Кардашианы гэрийнхэн эзэлж байгаа нь олныг ихэд цочирдууллаа.
 
А.Хатангоо

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!