Хиамнаас нь бээлий гарч ирсэн гэх үйлдвэрийг ГУРВАН САЯ төгрөгөөр ТОРГОЖЭЭ

🕔 2020/03/27 15:29

Хиаман дотроос бээлий гарч ирсэн гэх иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу СХД дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс дүүргийн 20 дугаар хороонд байрлах Монвурст ХХК-ийн хиамны үйлдвэрт хяналт шалгалтыг хийлээ. Шалгалтаар тус газар нь өдөр тутмын үйл ажиллагаандаа үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлээгүй зөрчил илэрсэн тул Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу 3.000.000 / гурван сая/ төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулхаар улсын ахлах байцаагчийн хугацаатай албан даалгавар өгч биелэлтэнд хяналт тавьж ажиллаж байна.
 
Эх сурвалж: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!