ДУНДГОВИЙН БИЧИЛ УУРХАЙЧИД НЭГДЛЭЭ

🕔 2019/05/23 10:39
Дундговь аймагт нэгэн шинэ Төрийн бус байгууллага бүртгэгдсэн нь Бичил уурхай эрхлэгчдийн холбоо төрийн бус байгууллага юм. Бичил уурхай эрхлэгчид тус аймгийн хувьд өмнө нь тархай бутархай, жижиг нөхөрлөлүүд төдий байсан бол эрх ашгаа хамгаалсан, ашгийн бус төрийн бус байгууллагад нэгдэн Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны гишүүнчлэлтэй байгууллага болж тэргүүнээрээ Жинлэнгийн Рэнцэнпүрэв, гүйцэтгэх захирлаар Дагдангийн Хандаа, Хяналтын зөвлөлийн даргаар Раднаагийн Чинзоригтыг сонголоо. Эхний удаад энэ Төрийн бус байгууллагад Баянжаргалан, Гурвансайхан, Өлзийт, Хулд, Луус  суманд бичил уурхай эрхлэгч 50 гаруй нөхөрлөл нэгдээд байна. Энэхүү шинэ байгууллага байгуулсны ач холбогдлын талаар Монголын бичил уурхайг дээвэр холбооны гүйцэтгэх захирал Мөнхцэцэг ярихдаа:
            -Манай дээвэр холбоо зургаа дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. 6500 орчим гишүүн, 87 төрийн бус байгууллага нэгдсэн 450 нөхөрлөл манаый гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Дундговь аймгийн бичил уурхай эрхлэгчид ийнхүү нэгдсэнээр 11 дэх аймаг нь.  Швейцарийн Хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл, Канад сан зэрэг олон улсын байгууллагатай хамтран ажиллаад олон төлөл хөтөлбөрийг бичил уурхайнуудад хэрэгжүүлж байна. Бид аймгууд дахь бичил уурхай эрхлэгчдийнхээ дунд Хүүх, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, байгаль орчны нөхөн сэргээлт, мэдээллийн боловсролын чиглэлээр төсөл хэрэгжүүлж байна. Мөн Бичил уурхай эрхлэгчдийн хүүхдийн "Гэр цэцэрлэг” ажиллуулах төсөл зарлаад байна. Цаашид бичил уурхай эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах талаарх  шил шилээ дарсан ажил хүлээж байна
                        Өмнө нь Бичил уурхай эрхлэгчдийн олборлосон ашигт малтмалыг хэн худалдан авах, ямар үнээр өгөхийг аймаг, сумын дарга нар мэддэг, эрх мэдэл бүхий хүмүүсийн үзэмжээр бүх асуудал зохицуулагдаж ирсэн бол энэ шинэ байгууллага өөрсдийн өмнө тулгамдсан асуудлыг хууль, тогтоомжийг үндэслэн боловсруулсан өөрийн гэсэн дүрмээр зохицуулах  юм.
                                                                                    С.ПҮРЭВСҮРЭН

ДУНДГОВИЙН БИЧИЛ УУРХАЙЧИД НЭГДЛЭЭ

 

ДУНДГОВИЙН БИЧИЛ УУРХАЙЧИД НЭГДЛЭЭ

 

ДУНДГОВИЙН БИЧИЛ УУРХАЙЧИД НЭГДЛЭЭ

 

ДУНДГОВИЙН БИЧИЛ УУРХАЙЧИД НЭГДЛЭЭ

 

ДУНДГОВИЙН БИЧИЛ УУРХАЙЧИД НЭГДЛЭЭ

 

ДУНДГОВИЙН БИЧИЛ УУРХАЙЧИД НЭГДЛЭЭ

 

ДУНДГОВИЙН БИЧИЛ УУРХАЙЧИД НЭГДЛЭЭ

 

ДУНДГОВИЙН БИЧИЛ УУРХАЙЧИД НЭГДЛЭЭ

 

ДУНДГОВИЙН БИЧИЛ УУРХАЙЧИД НЭГДЛЭЭ

 

ДУНДГОВИЙН БИЧИЛ УУРХАЙЧИД НЭГДЛЭЭ

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!