ШШҮХ-гийн газрын дарга асан Д.Адилбаярт торгуулийн ял оноолоо

🕔 2020/03/03 19:00

ШШҮХ-гийн газрын дарга асан Д.Адилбаярт торгуулийн ял оноолоо

 

Зургийн тайлбар: ШШҮХ-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга асан дэд хурандаа, яллагдагч Д.Адилбаяр

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэр Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудлаар цагдаа, ШШҮХ-гийн шинжээч, шүүгч нар энэ хэрэгт буруутгагдан өнөөдрийг хүртэл шалгагдаж байгаа. Тодруулбал, Салхитын мөнгөний орд газартай холбоотой хэрэгт холбогдуулан Шаравын Мөнгөншагай, Г.Жаргалан, ГИХГ-ын дэд дарга асан Б.Цолмон, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн тасгийн дарга Г.Алтан-Очир ШШҮХ-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нарыг цагдан хорьж шалгаж байсан билээ. Тэгвэл шинжилгээний хариу будлиантуулсан хэрэгт ШШҮХ-гийн Криминалистикийн шинжилгээний газрын ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нарыг гэм буруугүй болохыг тогтоож харин тэдний даргаар ажиллаж байсан ШШҮХ-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаярыг  үүрэгт ажлаас нь чөлөөлж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ. ГИХГ-ын дэд дарга асан Б.Цолмонд эрүүгийн хуулийн 22.4.4, 22.5.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Эрүүгийн хуулийн

22.4 дүгээр зүйл.Хахууль авах 4.Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.5 дугаар зүйл.Хахууль өгөх1.Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан байгаа.

ГИХГ-ын экс дарга Б.Цолмон болон ШШҮХ-гийн газрын дэд дарга асан дэд хурандаа Д.Адилбаяр нарын гэм бурууг хэлэлцэх шүүх хурал өчигдөр /2020.03.02/ 16:00 цагт эхэлсэн юм. Улмаар тэднийг хахууль авсан гэм буруутайд тооцсон. Улмаар хуульд заасны дагуу хорих биш торгох ял оногдуулж, хахуулийн мөнгийг улсын орлого болгож шийдвэрлэсэн. Тодруулбал, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр хэсгийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Адилбаярыг нийтийн албанд томилогдох эрхмийг ДӨРВӨН жилээр хасаж, 18 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 18 000 0000 төгрөгийн торгуулийн ял

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт шүүгдэгч Б.Цолмонг нийтийн албанд томилогдох  эрхийг ХОЁР жилийн хугацаагаар хасаж, 13 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13 500 000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгэсэн.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Адилбаяраас 35 000 000 /гучин таван сая төгрөг/,  шүүгдэгч Б.Цолмонгоос 5 000 000 /таван сая төгрөг/ тус тус гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэв.

http://dorgio.mn/p/115501


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!