Дэлгэрхангай суманд хүүхэд хүчирхийлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөнөөсөн этгээдэд ял оноов

🕔 2016/11/01 17:20

 

Яллагдагч Б-нь 2009 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд согтуугаар 10 настай А-г хүчирхийлсэн, мөн согтуугаар хамтран амьдрагч У-ийн гэрт 2016 оны 01 дүгээр сарын 16-нд А-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар хөгжлийн бэрхшээлтэй биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан 10 литрийн бетонийг зэвсгийн чанартай хэрэглэн толгойн тус газар нь цохиж амь насыг нь хохироосон үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3, мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар тус аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

 

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Б-д бага насны хүүхэд хүч хэрэглэн хүчиндсэн, бусдыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар санаатай алсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 20 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар 25 жилийн хорих ял оногдуулсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 20 жилийн ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 25 жилийн хорих ялыг багтаан нийт 25 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсэгт зааснаар түүнийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, 25 жилийн хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ гэж Улсын Ерөнхий Прокурорын газраас мэдээллээ. 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!