СИСТЕМДЭЭ ШАЛГАРСАН БАЙГУУЛЛАГА ШАГНАЛЫН БҮХ МӨНГӨӨ КОРОНА ВИРУСЭЭС СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХАНДИВЛАВ

🕔 2020/03/02 13:23
Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь 2019 оны үйл ажиллагаагаар улсын хэмжээний системийн байгууллагуудаа тэргүүлж, гурван сая төгрөгөөр шагнуулсан билээ. Энэхүү Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь нийгмийн хариуцлагын хүрээнд шагналынхаа 2000 000 төгрөгийг Аймгийн онцгой комисст , 1000 000 төгрөгийг нь Сайнцагаан сумын онцгой комисст аюулт корона вирусийн эсрэг үйл ажиллагаанд зориулан хандивласнаа тус газрын дарга Э.Чагнаадорж өнөөдөр гардууллаа.
Тус газар нь 2018, 2019 онд дараалан улсдаа тэргүүн байранд шалгарч, 2019 онд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудыг тэргүүлээд байгаа юм.
Коронавирусийн халдвар дэлхийн олон улсад тархаж байгаа энэ үед Дундговь аймгийн Онцгой комисс  вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх олон талт арга хэмжээг авч байгааг иргэд, албан байгууллагууд талархан дэмжиж төрөл бүрийн туслалцаа үзүүлж хандив өргөсөөр байна. Тухайлбал зөвхөн өнөөдөр гэхэд Сайнцагаан сумын Т.Туяамандах захиралтай Улсын тэргүүний  лаборатори "Эрдмийн далай” цогцолбор сургуулийн хамт олноос аймгийн Онцгой комисст 1,000,000 төгрөг, Сайнцагаан сумын Онцгой комисст 500,000 төгрөг хандивласныг Дундговь аймгийн ЗДТГ-ын ХМОНХ алба мэдээллээ.
С.ПҮРЭВСҮРЭН

СИСТЕМДЭЭ ШАЛГАРСАН БАЙГУУЛЛАГА ШАГНАЛЫН БҮХ МӨНГӨӨ КОРОНА ВИРУСЭЭС СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХАНДИВЛАВ

 

СИСТЕМДЭЭ ШАЛГАРСАН БАЙГУУЛЛАГА ШАГНАЛЫН БҮХ МӨНГӨӨ КОРОНА ВИРУСЭЭС СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХАНДИВЛАВ

 

СИСТЕМДЭЭ ШАЛГАРСАН БАЙГУУЛЛАГА ШАГНАЛЫН БҮХ МӨНГӨӨ КОРОНА ВИРУСЭЭС СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХАНДИВЛАВ

 

СИСТЕМДЭЭ ШАЛГАРСАН БАЙГУУЛЛАГА ШАГНАЛЫН БҮХ МӨНГӨӨ КОРОНА ВИРУСЭЭС СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХАНДИВЛАВ

 

СИСТЕМДЭЭ ШАЛГАРСАН БАЙГУУЛЛАГА ШАГНАЛЫН БҮХ МӨНГӨӨ КОРОНА ВИРУСЭЭС СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХАНДИВЛАВ

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!