Дундговийн Газрын алба салбартаа дээгүүр байранд шалгарчээ

🕔 2019/02/15 12:20

Дундговийн Газрын алба салбартаа дээгүүр байранд шалгарчээ

 

Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар 2018 оны үйл ажиллагаа, үр дүн, гэрээний хэрэгжилтээрээ 21 аймаг, нийслэлийн албадаас дээгүүр байранд шалгарч, шагналаа гардан авлаа.

Тус алба нь Барилгын хөгжлийн төвийн захиралтай байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилтээрээ гуравдугаар байранд, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргатай байгуулсан гэрээний хэрэгжилтээр нэгдүгээр байранд тус тус шалгарсан байна.

Харин аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Э.Чагнаадорж 21 аймаг, нийслэлийн Газрын албаны дарга нарын дунд ажлаараа тэргүүлж, "Шилдэг менежер” болж, шагналаа гардан авчээ.

Тус байгууллага Говийн хөгжил-Наран ТББ-аас 2017 онд хийсэн хэрэглэгчийн үнэлгээгээр өгсөн зөвлөмжийн дагуу мэдээллийн ил тод байдал, үйлчилгээний шуурхай байдлыг сайжруулах, ажилтнуудынхаа ёс зүй, харилцаа хандлагыг эерэг болгох, иргэдэд хууль дүрэм журмыг сурталчлах, байгууллагынхаа ажилтнуудыг чадавхжуулах чиглэлээр 2018 оныхоо үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж, ийнхүү амжилт гаргасан байна.


Дундговь /МОНЦАМЭ/.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!