Америкчууд англи, испани хэлнээс гадна ямар хэлээр хамгийн түгээмэл ярьдаг вэ?

🕔 2020/01/20 18:56

АНУ нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн цагаачдаас хүн ам нь голлон бүрддэг том гүрэн. 330 орчим сая иргэнтэй энэ улс дэлхийд хүн амын тоогоор Хятад, Энэтхэгийн дараа гуравдугаарт бичигддэг. Мэдээж олон үндэстэн угсаатнаас бүрддэг тул олон хэлээр иргэд нь ярилцдаг. Business Insider сайтын мэргэжилтнүүд АНУ-ын хүн амын тооллогын сүүлийн мэдээлэл дээр үндэслэн дараах графикийг бүтээжээ.
Энэ графикт АНУ-ын муж улсуудад англи, испани хэлнээс гадна ямар гуравдагч хэлээр оршин суугчид нь түгээмэл харилцдагийг харуулсан байна. Англи хэл энэ улсын бүх мужуудад хамгийн түгээмэл хэл гэдэг нь маргаангүй. Харин испани хэл 46 муж болон Вашингтон ДС-д хоёр дахь гол хэл болсон байна.

Хувь хүмүүс, гэр бүлийн хүрээнд хамгийн түгээмэл ашиглагддаг гуравдагч хэлэнд Герман, Франц, Вьетнам хэлүүд жагсжээ. Өөр нэг судалгаагаар Америкчуудын хамгийн түгээмэл угсаа гарал нь Герман байсан юм. Энэ мэдээллээс дэлхийн аль улсаас ирсэн цагаачид АНУ-ын аль мужид хамгийн олноор суудгийг мэдэж болно.

Э.Сэмүүн 

Эх сурвалж: Business Insider

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!