Дэлхийн хамгийн баян хүн Австралийн түймрийн гамшигт бага мөнгө хандивласан хэмээн шүүмжлүүлж байна

🕔 2020/01/14 11:55

Өнгөрсөн Ням гарагт манай гарагийн хамгийн баян эрхэм гэгддэг Амазоны Жэф Безос нэг сая австрали долларыг ($690,000) Австралийн ойн түймрийн гамшигтай тэмцэхэд зориулан хандивлаж байгаагаа зарласан юм.

Гэхдээ энэ хандивын хэмжээ олон хүнийг гонсойлгосон байна. Учир нь Амазон компанийн зах зээлийн үнэлгээ одоо $936 тэрбумд хүрээд байгаа. 2018 оны турш Безосын хөрөнгийн хэмжээ таван минут тутамд $690,000-аас илүү хэмжээгээр нэмэгдэж байжээ.

Өнгөрсөн онд тэр эхнэрээсээ салж, хөрөнгөө хуваасан ч сүүлийн гурван сарын турш хөрөнгийн хэмжээ нь 30 минут тутамд ийм хэмжээгээр өсөж байгааг тооцоолсон байна.

Харьцуулбал Фэйсбүүк компани 1.25 сая австрали долларын хандив өгсөн нь Безосын хандиваас давжээ. Реалити шоуны од Кайли Женнерийн амласан хандив ($1 сая) бас дэлхийн тэргүүн баяныхаас давсан юм байна.

Сошиал ертөнцөд хүмүүс өөр нэг сонирхолтой баримт дэлгэсэн нь 20 настай америк модель эмэгтэй нүцгэн зурагнуудаа онлайнаар зарж, цуглуулсан мөнгөө Австралид хандивласан нь Безосын хандиваас хоёр дахин өндөр ($1 сая гаруй) болжээ.

Өнөөдрийн байдлаар Жэф Безосын хөрөнгийн хэмжээ $116 тэрбум орчим байна. Тэрээр өнгөрсөн онд эхнэрээсээ салахдаа $46 тэрбумыг өөрийн хөрөнгөөсөө тасдаж өгсөн юм.

Э.Сэмүүн 

Эх сурвалж: Business Insider

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!