- ***Эрдэнэс таван толгой ХК-ны хувьцааны дансыг Анужин төвийн 1 давхарт байрлаж буй "Гүүдсек" ҮЦК нээн иргэдэд үйлчилж байна. Утас: 80596484***
- ***Нүүдлийн сууц Вагончиг захиалгаар хийж байна. Ирж vзвэл Малчин-3-2-т. Утас: 89259894: 89168699***
- *** Зоогт байрлалтай, гэрчилгээтэй, хоосон хашаа зарна. Утас: 86702557***
- ***Дэлгэрхангай плаза"-гийн 2 давхарт бичиг хэрэг, бэлэг дурсгалын тасагт шинэ бараа ирлээ. Утас: 88932029***
- ***"Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга"-ын уран бүтээлчдийн "БИД МАРТАХГҮЙ" тоглолт 2019.03.11-ний 19.00 цагт тоглоно. Билетын касс: 88176565, 70592393***
- ***МХС ХХК-ийн үйлчилгээнд элдэв\Шилэн кабель, худаг, сувагчлалд халдах, хулгайлах\ зөрчил илэрсэн тохиолдолд 70593876, 70593701, 89025901, 95955901 дугаарын утсанд мэдэгдэнэ үү? МХС ХХК-ийн Дундговь аймгийн газар***
- ***Яаралттай малчин ажилд авна. Утас: 98124990***
- *** Фургон машин болон мотор зарна. Утас: 88655983***
- ***Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ 12000т: хаяг: Мандалын2-13-т. Утас:88598788 хүргэлт 5аас дээш үнэгүй***
- ***Таксиний эрхтэй Матиз зарна. Утас: 88268401***
- ***1-2 өрөө байр яаралтай түрээслэж сууна. Утас: 89999101***
- ***Аймгийн төвд гал тогоо нь тусдаа нэг өрөө байр яаралтай зарна. Утас: 98209590, 99109518***
- +**Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ12000 т хаяг: Мандалын2-13т утас: 88598788 хүргэлт 5-аас дээш үнэгүй***
- ***Аргал, хѳрзөн авна. Утас. 85112290, 86575714***
- ***Түлшний мод байнга хөрөөдөж байна. Гагнуур хийнэ. Хайч хутга ирлэнэ. 3*4 харьцаатай шинээр барьсан ,орос төмөртэй амбаар зарна. Үхрийн аргал машинаар (пронтер) зарна. Утас: 88593484. 85753484***
- ***Спорт заалны урд талын 10-р байранд 53,4м2 3 өрөө дулаахан байр зарна. Утас: 89051878***
- ***Арьс элддэг машин авна. Утас: 99966637***
- ***Хашаа, байшин авна. Утас:80080815 1***
- ***Малын хороо, байшин сууц барих төмөр замын дэр мод зарна. Аймагт. ( 2метр70см урттай 28см өргөн 20см зузаантай ) Утас: 80110609***
- ***Нисэхийн баруун талд гэрчилгээтэй 5 айлын газар зарна. Утас: 89909061***
Дэлхийн алтны нөөцийг АНУ тэргүүлж байна
Дэлхийн алтны зөвлөлөөс энэ оны эхээр гаргасан мэдээгээр, АНУ-ын улсын сан хөмрөг 2018 оны хамгийн их алтны нөөцтэй улсуудын жагсаалтыг тэргүүлж байна. Энэ мэдээгээр АНУ найман мянга 400 гаруй тонн алтны нөөцөөрөө хамгийн их алтны нөөцтэй улс болсон байна.
Жагсаалтын хоёрдугаарт Герман улс оржээ. Германы Дойче Бундесбанк буюу төв банк нь одоогоор гурван мянга 480 гаруй тонн алт нөөцөлж байгаа нь тус улсын гадаад валютын нөөцийн 70 гаруй хувийг бүрдүүлж буй юм байна. Германы төв банкнаас Франц болон АНУ-ын төв банкинд хадгалсан 674 тонн алтаа буцааж авахаар ажиллаж байгаа аж. 2020 онд гэхэд энэ ажил бүрэн дуусах төлөвлөгөөтэй байна.
Дэлхийн алтны нөөц ихтэй улсуудын гуравдугаарт Итали улс багтжээ. Италийн төрийн сан хөмрөгт хоёр мянга 530 гаруй тонн алт байна. Энэ нь Гадаад валютын нөөцийнх нь 70 орчим хувь гэсэн үг юм. Италийн Банкны бодлогын дагуу Италийн эдийн засаг хүндхэн байгаа энэ үед алт нь хөрөнгө оруулалтын хамгийн аюулгүй хэлбэр гэж үзэж байгаагаас гадна ам.долларын хэлбэлзлийн эсрэг аюулгүйн баталгаа болдог байна.
Дөрөвдүгээрт Франц улс оржээ. Парисын алтны нөөц хоёр мянга 518 тонн. Үнэт металлын энэ нөөц Францын гадаад валютын нөөцийн 60 орчим хувь байна. Францын барууны баримжаатай улс төрч, парламентийн доод танхимын гишүүн Марин Ле Пен зэрэг улс төрчид, алтаа гадагш нь зарж борлуулахгүй байхаас гадна гадаадын улсуудад хадгалсан алтны нөөцөө буцааж татахгүй байхыг уриалсаар байгаа юм байна.
Жагсаалтын тавдугаарт ОХУ багтаж байна. Сүүлийн таван жилд Оросын төв банк алтны нөөц бүрдүүлэхэд ихээхэн анхаарсан. Үүний дүнд 2017 онд Хятад улсыг алтны нөөц ихтэй улсуудын тав дахь улсаас шахаж, 2018 онд дэлхийн алт худалдан авагч улсуудын жагсаалтыг тэргүүлсэн байна. Он гарсаар Оросын төв банк гадаад валютын нөөцөө 31.1 тонн алтаар нэмэгдүүлж, алтны нөөцөө хоёр мянга 149 тоннд хүргэжээ.