ДУНДГОВЬД ТОМУУГИЙН ДЭГДЭЛТ ӨНДӨР БАЙНА

🕔 2019/01/14 10:32
Дундговь аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байгааг аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Х.Жаргал өнөө өглөө мэдэгдлээ. Х.Жаргал ярихдаа:
       - Хүүхдийн тасагт  ердийн үеийнхээс дөрөв дахин, дотрын тасагт хоёр дахин олон өвчтөн хэвтэн эмчлүүлж 70 ор шинээр дэлгэн тавиад бүгдийг ашиглаж байна. Өвчилсөн хүүхдүүдийн 60 гаруй хувь нь 0-1 насны хүүхэд байгаа бөгөөд  ханиадны шинж тэмдэг эхлэн илрэнгүүт эмнэлгийн байгууллагад хандаагүйгээс хатгаа болж хүндэрсэн хойно  эмчип үзүүлдгээс нөхцөл байдлыг улам бүр түвэгтэй болгож байна.  Энэ байдалтай холбогдуулан Хүүхдийн болон дотрын тасагт ээлжинд ажиллах эмч, сувилагчдын тоог хоёр дахин нэмэгдүүллээ. Эрдэнэдалай, Гурвансайхан, Баянжаргалан зэрэг суманд томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэсч байгаа мэдээ ирж байна. Сайнцагаан суманд  хэмжээнд томуу, томуу төст өвчний  байдлыг нийт үзлэг, хэвтэн эмчлүүлэгсдийн тоогоор тооцон үзэхэд 9,8 хувь байгаа нь одоогоор сургууль, цэцэрлэгийн хичээл, сургалтыг хаах хэмжээнд хараахан хүрээгүй байна гэж ярилаа.
С.ПҮРЭВСҮРЭН

ДУНДГОВЬД ТОМУУГИЙН ДЭГДЭЛТ ӨНДӨР БАЙНА

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!