Д.Одбаяр өргөдлөө өгсөн ч Цэцээс явахгүй нь
ҮХЦ-ийн дарга Д.Одбаярт БНСУ-ын прокурорын газраас бусдад бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр долоон сая вонын торгууль ногдуулсан билээ. Мөн "Korean Air” компанид ажилладаг монгол ажилтнуудыг нислэгийн үеэр айлган сүрдүүлсэн гэх хэргийг нь шалгаж, монгол ажилтнууд гомдол гаргахаас татгалзсан тул уг хэргийг хаасан байдаг.
Тэгэхээр түүний холбогдсон хэргийг бодсон ч, сүүлийн үед цэцээс гаргаж буй шийдвэрүүдийг харсан ч Д.Одбаяр Үндсэн хуулийн манаач байх ёсзүйгүй. Улс төрөөс ангид, тэднээс хамааралгүй байх зарчмаа цэц аль хэдийнэ алдаад байв.
Цэцийн дээр хөх тэнгэр бий гэсэн ойлголт үгүй болсон. Учир нь Д.Одбаяр улс төртэй дэндүү ойрхон тэдэндээ хамгийн их холбоо сүлбээтэй ажилладаг цэцийн дарга "байсан”. Өөрөөр хэлбэл, Цэцийг улс төрийн барьцаанд оруулж буй гол хүн нь Д.Одбаяр. Тэр цэцийн даргын суудлаа өгч, гишүүнээрээ үлдвэл мөн л тэнд "улс төрийн” арга техникээ үргэлжлүүлэх нь тодорхой. Тэгэхээр одоо Д.Одбаярыг цэцээс бүр мөсөн чөлөөлж, Цэцийг улс төрийн барьцаанаас гаргах л байсан юм.
Т.Сайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин