ЗАР »
- ***Эрдэнэс таван толгой ХК-ны хувьцааны дансыг Анужин төвийн 1 давхарт байрлаж буй "Гүүдсек" ҮЦК нээн иргэдэд үйлчилж байна. Утас: 80596484***
- ***Нүүдлийн сууц Вагончиг захиалгаар хийж байна. Ирж vзвэл Малчин-3-2-т. Утас: 89259894: 89168699***
- *** Зоогт байрлалтай, гэрчилгээтэй, хоосон хашаа зарна. Утас: 86702557***
- ***Дэлгэрхангай плаза"-гийн 2 давхарт бичиг хэрэг, бэлэг дурсгалын тасагт шинэ бараа ирлээ. Утас: 88932029***
- ***"Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга"-ын уран бүтээлчдийн "БИД МАРТАХГҮЙ" тоглолт 2019.03.11-ний 19.00 цагт тоглоно. Билетын касс: 88176565, 70592393***
- ***МХС ХХК-ийн үйлчилгээнд элдэв\Шилэн кабель, худаг, сувагчлалд халдах, хулгайлах\ зөрчил илэрсэн тохиолдолд 70593876, 70593701, 89025901, 95955901 дугаарын утсанд мэдэгдэнэ үү? МХС ХХК-ийн Дундговь аймгийн газар***
- ***Яаралттай малчин ажилд авна. Утас: 98124990***
- *** Фургон машин болон мотор зарна. Утас: 88655983***
- ***Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ 12000т: хаяг: Мандалын2-13-т. Утас:88598788 хүргэлт 5аас дээш үнэгүй***
- ***Таксиний эрхтэй Матиз зарна. Утас: 88268401***
- ***1-2 өрөө байр яаралтай түрээслэж сууна. Утас: 89999101***
- ***Аймгийн төвд гал тогоо нь тусдаа нэг өрөө байр яаралтай зарна. Утас: 98209590, 99109518***
- +**Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ12000 т хаяг: Мандалын2-13т утас: 88598788 хүргэлт 5-аас дээш үнэгүй***
- ***Аргал, хѳрзөн авна. Утас. 85112290, 86575714***
- ***Түлшний мод байнга хөрөөдөж байна. Гагнуур хийнэ. Хайч хутга ирлэнэ. 3*4 харьцаатай шинээр барьсан ,орос төмөртэй амбаар зарна. Үхрийн аргал машинаар (пронтер) зарна. Утас: 88593484. 85753484***
- ***Спорт заалны урд талын 10-р байранд 53,4м2 3 өрөө дулаахан байр зарна. Утас: 89051878***
- ***Арьс элддэг машин авна. Утас: 99966637***
- ***Хашаа, байшин авна. Утас:80080815 1***
- ***Малын хороо, байшин сууц барих төмөр замын дэр мод зарна. Аймагт. ( 2метр70см урттай 28см өргөн 20см зузаантай ) Утас: 80110609***
- ***Нисэхийн баруун талд гэрчилгээтэй 5 айлын газар зарна. Утас: 89909061***
Бэлгийн дарамтын хохирогч болсон Korean Air компанийн ажилтнуудаас мэдүүлэг авжээ
🕔 2019/11/04 16:11
Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр болон түүнтэй хамт аялж байсан 42 настай "А” гэгч нар Улаанбаатар-Сөүл чиглэлийн Korean Air компанийн нисэх онгоцны ажилтнуудад бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэрэг яригдаж эхлээд байгаа билээ. Тэгвэл Инчеон хотын цагдаагийн хэлтэс Бямба гарагт хохирогч эмэгтэй ажилтнуудаас мэдүүлэг авсан тухайгаа өнөөдөр буюу Даваа гарагт мэдээлжээ. Korean Air компанийн ажилтнууд болсон хэрэг явдлын талаар дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн гэнэ.
Тэд "Хэргийн улмаас сэтгэл санааны хохирол амссан тул халдлага үйлдэгч этгээдүүдийг шийтгүүлэх хүсэлтэй” гэж гомдол гаргасан тухай Инчеоны цагдаагийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Цагдаа нар Д.Одбаяр болон иргэн "А” нарын дипломат халдашгүй статусыг гүйцэд шалгалгүй суллан явуулсан гэж олон нийтийн зүгээс шүүмжлүүлээд байгаа. ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр нь Инчеоны цагдаагийн газарт цаг хагас орчим хугацаанд саатуулагдсаны дараа аялалаа үргэлжлүүлж, Индонезийн Бали аралд болох Азийн Үндсэн Хуулийн Шүүхүүдийн Холбооны бага хуралд явсан байна.
Харин иргэн "А” хэрэг гарсан өдөр огт шалгуулалгүйгээр Сингапур руу ниссэн ажээ. Одоо Инчеоны цагдаа Д.Одбаярыг хурлаас буцах замд нь дахин шалгахаар төлөвлөж байгаа гэнэ. Хэрвээ тэр Сөүлээр дайралгүй өөр замаар Монгол руу буцвал хэргийг прокурорт шилжүүлнэ гэж тэд мэдэгджээ. Жич: ҮХЦ-ийн даргын оролцож байгаа Азийн Үндсэн Хуулийн Шүүхүүдийн Холбооны олон улсын бага хурал арваннэгдүгээр сарын 4-өөс 8-ны өдрүүдэд Индонезийн Бали аралд зохион байгуулагдах юм байна.
Э.Сэмүүн
Эх сурвалж: Yonhap News
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!