48 саяд ГАНЦХАН тохиох ховор төрөлт

🕔 2016/08/18 15:37

 

Аав, ээжийнхээ аль нэгнийх нь төрсөн өдрөөр мэндэлсэн үрс олон байдаг. Тэгвэл аав ээж хоёулангийнх нь төрсөн өдрөөр хүүхэд  төрөх тохиолдол 48 сая төрөлтөд ганцхан удаа тохиодог ховорхон зүйл аж.

Австрали улсын нэгэн хосд энэ ховор тохиол тохиожээ. Кэтлин болон Том Перкинс нар Австралийн Күинсланд мужийн Дирранбандид 1986 оны наймдугаар сарын 16-нд 50 минутын зайтай мэндэлсэн аж. Нэг өдөр мэндэлсэн хосууд 30 жилийн дараа хүүхэдтэй болоход мөн л ижил өдөр төрсөн байна.

Кэтлин болон Том Перкинс тэдний охин Льюси Мэри Перкинс нарын гэр бүлийн гишүүд бүгдээрээ ийнхүү наймдугаар сарын 16-ны өдөр буюу нэг өдөр мэндэлжээ.
 
Э.Нямцоож 
http://news.zone.mn/news/72413.htm

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!