Хоёр хамар, гурван нүдтэй тоорой мэндэлжээ

🕔 2016/06/10 12:28

Сычуань мужид төрсөн хоёр хамар, гурван нүдтэй тоорой

БНХАУ-ын Сычуань мужид энэ сарын 4-ний өдөр хоёр хамар, гурван нүдтэй тоорой мэндэлсэн талаар "www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тооройны эзэн "People's Daily Online” сайтад "Тооройгоо анх хараад их гайхсан. Хүмүүс тооройг минь харахаар их ирж байна” гэж хэлжээ. Тэрбээр тооройгоо "Зянг” буюу "Бэлэг” хэмээн нэрлэсэн байна.

 

Хэдэн өдрийн өмнө уг тооройг нэгэн бизнес эрхлэгч 2000 юаниар худалдан авахыг хүссэн ч тооройны эзэн татгалзсан аж.

 

Тэрбээр "Би тооройгоо зарахгүй. Хүмүүс энэ хөөрхөн амьтныг араатан мэтээр ярьж, бичиж байна. Би хувьдаа түүнийг бурхны бэлэг хэмээн үзэж байна” гэж хэлжээ.

 

 

Сычуань мужид 2011 оны дөрөвдүгээр сард хоёр хамар, дөрвөн нүдтэй тоорой мэндэлж байсан юм. Уг тоорой 14 хоногийн дараа үхсэн байна.

 

Эх сурвалж: Shuud.mn Б.Дэлгэрцэцэг

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!