БАЯНЖАРГАЛАН СУМЫН ЗАСАГ ДАРГАД Т.ЦЭВЭЛМААГИЙН НЭРИЙГ ДЭВШҮҮЛЛЭЭ

🕔 2018/12/20 13:31
Баянжаргалан сумын ИТХ-ын дөрөвдүгээр хуралдаан боллоо. Хурлаар сумын газар нутгийн хөгжлийн ерөнхий төлөлөгөө,Сумын нийгэм эдийн засгийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, 2019 оны төсвийн төсөл, Газар зохион байгуулалтын төлөвлөгөө, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын төсөв зэрэг үндсэн баримт бичгүүдийг баталлаа. 2019 онд сумын төвдөө ухаалаг худагтай болж ховор ан амьтан нутагшсан Арагийн чулуунд хяналтын шугамаар нисдэг камер ажиллуулах болсон бол ЭМТ-д цусны нарийвчилсан шинжилгээний аппараттай болж, боловсролын байгуллагуудаа иж бүрэн камержуулах, ахмадууддаа эмчилгээний хаш чулуун ор авах зэргийг ОНХС даа тусган хэрэгжүүлэхээр тогтлоо. Сумын засаг даргын сүүлийн 10 жилийн болон сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн тайлангаа засаг дарга Г.Туяа тавьж хэлэлцүүллэ.  2019 төсөв урьд жилүүдээс орлого зарлага аль аль нь өссөн төрийн үйлчилгээ хэвийн явагдах бүрэн боломжтойг төрийн сангийн  эрхлэгч Т.Дуламханд онцоллоо. Мөн бичил уурхай эрхлэгчдийн өнөөгийн байдлын талаар Байцаагч Х.Сарангэрэл дэлгэрэнгүй мэдээлэл хийв. Ер нь тус суманд бичил уурхай эрхлэгчид туйлын замбараагүй Засгийн газрын  151- дугаар тогтоолын хэрэгжилт хангалтгүй байгааг олон иргэд шүүмжлэлтэй хандсаны гадна 2018 онд татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ  төлөөгүй нөхөрлөлүүд ч цөөнгүй байна. Хуралдааны төгсгөлд сумын засаг дарга Г.Туяа тэтгэвэртээ гарах болсноо мэдэгдэж ажлаас халагдах өргөдлөө сумын хуралд өглөө . Төлөөлөгчид өргөдлийг хүлээн авч засаг даргаа чөлөөлөхөөр боллоо. Сумын засаг даргад ЗДТГ-ын даргаар 16 жил ажилласан, төрийн албаны туршлагатай Төмөртогоогийн Цэвэлмаагийн нэрийг дэвшүүлснийг  төлөөлөгчид бүрэн дэмжиж аймгийн Засаг даргад батламжлуулах саналаа хүргүүлэх боллоо.
Д.ЛОНЖИД

БАЯНЖАРГАЛАН СУМЫН ЗАСАГ ДАРГАД Т.ЦЭВЭЛМААГИЙН НЭРИЙГ ДЭВШҮҮЛЛЭЭ

 


 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!