Польшид дэлхийн хамгийн гүнзгий усан сан нээгдэнэ

🕔 2019/05/02 11:03

Ирэх намар Польш улсад дэлхийн хамгийн гүнзгий буюу 45 метр гүн усан сан ашиглалтад орох ажээ. "DeepSpot” хэмээх тус усан сан нь 8000 шоо метрусны багтаамжтай байх бөгөөд энэ нь 25 метрийн гүнтэй энгийн усан сангаас 27 дахин илүү багтаамжтай гэсэн үг юм. Усан санг Польшийн нийслэл Варшав хотоос 40 км зайд байрлах хотод байгуулж байгаа ажээ. Усан сан ашиглалтад орсны дараа анхлан суралцагч, тамирчид, мэргэжлийн шумбагчид гээд бүх түвшний усанд сэлэгчид тус усан санд сэлэх боломжтой болохыг албаны хүмүүс дурдсан байна. Одоогийн байдлаар Италийн "Deep Joy" гэх42 метр гүн усан сан дэлхийн хамгийн гүнзгий усан санд тооцогдож байгаа юм.

Э.Аянзаяа 


 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!