Танилц: Оюу толгойн гэрээний өөрчлөлт, далд уурхайн санхүүжилт

🕔 2016/12/06 11:04

Танилц: Оюу толгойн гэрээний өөрчлөлт, далд уурхайн санхүүжилт

 

Монгол Улсын Засгийн газраас Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтэд хяналт тавих болон төслийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гэрээний талуудын үүргийн биелэлт, далд уурхайн бүтээн байгуулалтын явц байдлын талаар УИХ-ын нэр бүхий гишүүд асуулга тавьсан. Үүнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд хариулсан байна.  Ингэхдээ

  • Нэгд, ерөнхий хэсэг
  • Хоёрт, хөрөнгө оруулалтын гэрээ болон нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон хувьцаа эзэмшигчийн гэрээний хэрэгжилт
  • Гуравт, далд уурхай бүтээн байгуулалт, санхүүжилт
  • Монгол улсын хуулийг хэрэгжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагаа явуулах боломж бүрдүүлэх тухай болон Оюу толгой төслийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх арга зам гэсэн дөрвөн хэсэгт хуваан мэдээлэл өгсөн байна.

Монголчуудын анхаарлын төвд байсаар ирсэн  Оюу толгой төлсийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын хариулсан байдлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

НЭГ. ЕРӨНХИЙ ХЭСЭГ

1.1.      Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын дагуу Оюу Толгой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулж, Оюу Толгой ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ, түүнийг хэрхэн эзэмших талаархи саналыг эхний ээлжинд боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон. Улсын Их Хурлын 2008 оны 40 дүгзэр тогтоолоор "Оюу Толгойн зэс-алтны ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үндсэн зарчим, удирдамж”-ийг баталсан

1.2.      Засгийн газрын 2009 оны 61 дүгээр тогтоолоор Оюу Толгой ордыг ашиглах талаар Монгол Улсын Засгийн газар болон "Айвенхоу майнз монголиа инк” ХХК-ийн хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх эрхийг Сангийн сайд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нарт олгосон бол Улсын Их Хурал 2009 оны 57 дугаар тогтоолоороо Оюу толгой ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцааны төрийн эзэмшлийн доод хэмжээг 34 хувиар тогтоосон.

1.3.      Ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дах хэсэг, "Оюу Толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай” Улсын Их Хурлын 2009 оны 57 дугаар тогтоол, Засгийн газрын 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 308 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газар нь Айвенхоу Майнз Монголиа Инк, Айвенхоу Майнз Лтд, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед нартай 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Оюу Толгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ ("Хөрөнгө оруулалтын гэрээ”)-г байгуулсан. Энэхүү Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Засгийн газар Оюу Толгой төслийн 34 хувийг эзэмшиж, хөрөнгө оруулагчийн хөрөнгө оруулалтыг хамгаалах, ОТ ХХК-ийн тодорхой татваруудын хувь, хэмжээг тогтворжуулах үүргийг, хөрөнгө оруулагч нь Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд Оюу Толгой төслийг хэрэгжүүлэх үүргийг хүлээсэн.

1.4.      Oюу Толгой төсөлд шаардагдах хөрөнгө оруулалтын Засгийн газарт ногдох хувь хэмжээг Туркойс Хилл Ресурсиз болон Рио Тинто компаниудаас зээлж, үйлдвэрлэл эхэлсний дараа Засгийн газар өөрт ногдох ногдол ашгаас уг зээл, зээлийн хүүг эргүүлэн төлөхөөр тохиролцсон.

1.5. Хөрөнгө оруулалтыг гэрээг үндэслэж, Эрдэнэс Монгол ХХК, Айвенхоу Оюу Толгой (Би Ви Ай) ("Ай Ви Эн”), Оюу Толгой Нидерландс БиВи ("ОТН”) болон Оюу Толгой ХХК ("ОТ” ХХК) нар 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Хувьцаа эзэмшигчдийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээнд 2011 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Нэмэлт, өөрчлөлт оруулж, Дахин тодотгосон хувьцаа эзэмшигчдийн гэрээ ("НӨОДТХЭГ’)-г байгуулсан. Энэхүү гэрээгээр компанийн удирдах байгууллагууд болох төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх, цаашлаад Ай Ви Эн, ОТН болон түүний харилцан хамаарал бүхий этгээдүүдэд төлөх менежментийн үйлчилгээний төлбөр, төслийн санхүүжилтийн асуудлууд болон хувьцаа эзэмшигчдийн бусад эрх, үүргийг зохицуулсан.

1.6.      Хөрөнгө оруулалтын гэрээний 15 дугаар бүлгийн 15.7 дах хэсэгт гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдах урьдчилсан нөхцөлүүдийг тусгасан бөгөөд талууд Хувьцаа ззэмшигчдийн гэрээнд гарын үсэг зурж, ОТ ХХК-ийн дүрмийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, Оюу Толгой төслийн Техник, эдийн засгийн үндэслэл ("ТЭЗҮ”)-г Эрдэс, баялгийн мэргэжлийн зөвлөл ("ЭБМЗ”)-өөр батлуулан бусад нөхцөлүүдийг хангасан гэж үзэж2010 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гэрээ хүчин төгөлдөр болж, гэрээний хэрэгжилт эхэлсэн.

1.7.      Оюу Толгой төслийн төрийн эзэмшлийн 34 хувийн хувьцааг Засгийн газрын 2011 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 348 дугаар тогтоолоор шинээр байгуулагдсан төрийн өмчит "Эрдэнэс Оюу Толгой” ХХК эзэмшиж, Засгийн газрыг төлөөлж хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг хүлээн ажиллаж байна.

1.8.      Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсны дараа Оюу Толгой төслийн бүтээн байгуулалт эрчимчиж, ил уурхайн олборлолт, баяжмалын үйлдвэрлэл 2012 оны 12 дугаар сараас албан ёсоор эхэлж, 2013 оны 10 дугаар сараас эхлэн баяжмалаа БНХАУ руу экспортолж эхэлсэн байна.

1.9.      ОТ ХХК-ийн анхны хөрөнгө оруулалтын зардлын хэтрэлт, экспортолсон бүтээгдэхүүний орлогын хуваарилалт зэрэгтэй холбоотой Засгийн газрын илэрхийлсэн зарим байр суурь зэрэг асуудал, маргаанаас шалтгаалж Рио Тинтокомпани нь Оюу Толгой төслийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоох шийдвэрийг 2013 онд гаргасан байна.

1.10.    Маргаантай асуудлуудын нэг болох ОТ ХХК-ийн анхны хөрөнгө оруулалтын зардлын хэтрэлтийн асуудлыг шийдвэрлэх үүднээс Монгол Улсын Шадар сайд, Сангийн сайд, Уул уурхайн сайдын 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 30/65/59 дүгээр хамтарсан тушаалаар""Оюу Толгой” ХХК-ийн анхны хөрөнгө оруулалтын зардлын хэтрэлтийг баримтанд үндэслэн шалгах ажлын хэсэг” байгуулагдсан байдаг. Ажлын хэсэг нь ЭБМЗ-д 2010 онд хүлээлгэн өгсөн ТЭЗҮ2010-тай харьцуулахад хөрөнгө оруулалтын зардлын хэмжээ хэдэн төгрөгөөр хэтэрсэнийг тогтоох ТЭЗҮ-ийн баг болон анхны хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг анхан шатны баримтанд үндэслэн шалгах анхан шатны баримтын багаас бүрдсэн байна.

Ажлын хэсгийн ТЭЗҮ-ийн баг тайландаа ЭБМЗ хүлээж авсан ТЭЗҮ2010-Д тусгасан Оюутолгой төслийн анхны хөрөнгө оруулалт нь 1.4 тэрбум ам.доллар буюу 30.1%-иар хэтэрсэн гэж тусгасан бол анхан шатны баримтын баг нь анхан шатны баримт дутуу болон нотлогдоогүй зэрэг нийт 1.8 тэрбум ам.долларын асуудал, үүнээс зөрчилд хамаарч болох нь 1.1 тэрбум ам.доллар байгаа тухай тусгасан байдаг.

1.11.    Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 123 тоот захирамжийн дагуу эрх олгогдсоноор "Оюу Толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт болон санхүүжилтийн төлөвлөгөө” ("Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”)-г 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан. Уг төлөвлөгөөний дагуу далд уурхайн бүтээн байгуулалтанд шаардагдах 6.0 тэрбум хүртэлх ам.долларын төслийн санхүүжилтийг авах, ОТ ХХК нь нэмэлт 56,817,122,813 төгрөгийн татварыг төлөх замаар ОТ ХХК болон Засгийн газар хооронд үүсээд байсан татварын маргааныг шийдвэрлэх, ОТ ХХК-ийн төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцохдоо бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс боловсруулалтын зардал, тээврийн зардлын зөрүү, торгууль, хорогдлыг хасахгүй байх, Туркойс Хилл болон Рио Тинтод төлөх менежментийн төлбөрийг тооцохдоо далд уурхайн үе шатны капитал зардалд 6 хувиар тооцохоор НӨОДТХЭГ-д заасан байсныг 3 хувиар тооцож, бууруулах болон Туркойс Хилл Ресурсиз Лтд нь 2003 онд Би-Эйч-Пи Билитон компаниас шилжүүлэн авсан зэсийн хайлуулалтын цэвэр орлогоос тооцох 2%-ийн роялтийн авахгүй байхаар тус тус тохиролцсон.

1.12.    Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан өдөр буюу 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, "Эрдэнэс-Оюу Толгой” ХХК, Туркойс Хилл Ресурсиз Лтд, Ти Эйч Ар Оюу Толгой Эл Ти Ди, Ай Ви Эн, Рио Тинто Интернэйшнл Холдингс Лимитед болон "Оюу Толгой” ХХК-ууд "Оюу Толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний нэмэлт”- ийг байгуулсан бөгөөд уг нэмэлтээр "ОТ” ХХК-ийн стратеги болон үйл ажиллагааны менежментийг Рио Тинто компанийн харилцан хамаарал бүхий этгээд хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан.

1.13.    Дээр дурьдсан нэмэлтийг үндэслэж, 2015 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Рио Тинто ОТ Менежмент Лимитед болон ОТ ХХК нар Менежментийн гэрээ байгуулсан. Менежментийн гэрээний дагуу Рио Тинто ОТ Менежмент Лимитед нь ОТ ХХК-д техник, үйл ажиллагаа, бизнесийн чиглэлзэр үйлчилгээ үзүүлэх үүргийг хүлээсэн бол үйлчилгээ үзүүлсний хариуд ОТ ХХК нь далд уурхайн үе шатны капитал зардлын 3 хувиар, бусад зардлын хувьд 6 хувиар тооцож төлбөр төлөх үүрэг хүлээсэн.

ХОЁР. Хөрөнгө оруулалтын гэрээ болон нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон хувьцаа эзэмшигчийн гэрээний хэрэгжилт

Хөрөнгө оруулалтын гэрээ, Нэмэлт өөрчлөлт оруулж, Дахин тодотгосон хувьцаа эзэмшигчдийн гэрээ болон Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд Засгийн газар өөрийн яамдаараа дамжуулан тэдгээрийн хариуцсан салбарын хүрээнд, ОТ ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон Монголын талын гишүүдээр дамжуулан дотоод хяналтыг хэрэгжүүлж байгаа бол"Эрдэнэс-Оюу Толгой" ХХК болон "Эрдэнэс Монгол” ХХК- ууд Монголын талыг төлөөлж буй хувьцаа эзэмшигчийнхээ хувьд гэрээний хэрэгжилтэнд хяналт тавьж байна.

2.1.      Татвар, санхүүтэй холбоотой үүрэг

Хөрөнгө оруулалтын гэрээний 2 дугаар бүлэг (Татварын орчин)-т заасан нөхцөл болон Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу ОТ ХХК нь албан татвар, төлбөр, хураамжийг төлөх үүрэгтэй. ОТ ХХК-ийн зүгээс улсын төсөвт төвлөрүүлдэг төлбөрийн дийлэнхийг АМНАТ, импортын татвар, НӨАТ, суутган татвар бүрдүүлдэг байна.

Татварын еренхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газраас ОТ ХХК-ийн 2010-2012 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалтыг 2013 оны 4 дүгээр сарын 5-наас 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хийж гүйцэтгэн 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр #210003847 тоот татварын улсын байцаагчийн актаар нийт 231,786,891,060 төгрөгийн нөхөн татвар, торгууль, хүү, алданги оногдуулсан.

ОТ ХХК захиргааны журмаар гомдол гаргасныгТатварын ерөнхий газрын Татварын маргаан таслах зөвлөл хянан шийдвэрлэж, 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 77 дугаар тоот тогтоолоор уг актаар ногдуулсан дүнг 56,817,122,813 төгрөг болгон бууруулсан бөгөөд Татварын ерөнхий газартай "Эвлэрлийн гэрээ” байгуулснаар 56,817,122,813 төгрөгийн төлбөрөөс урьдчилж төлсөн төлбөрийг хасч, үлдэгдэл дүн болох 40,642,929,845 төгрөгийн төлбөрийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүх хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснээр уг төлбөрийг улсын төсөвт тушаасан байдаг.

Сангийн яамнаас манай яаманд 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ирүүлсэн 3- 2/6405 өдрийн албан тоотод Оюу Толгой төслийн эдийн засгийн үр өгөөж болон түүнийг дээшлүүлэх арга замын талаар гаргасан албан ёсны санал, дүгнэлт байхгүй тухай дурьдсан байна.

Дараагийн хуудсанд ОТ ХХК-ийн 2011 оноос 2016 оны эхний хагас жил хүртэлх хугацаанд төлсөн татварын дүнг харуулав.

2.2.      Хөрөнгө оруулагчийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой үүрэг

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Оюу толгойн зэс-алтны бүлэг (Оюут, Хюго Даммет, Херуга) орд нь М\/-006709 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Оюу Толгой, М\/-015225 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Жавхлант, М\/-015226 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Шивээ толгой нэртэй ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн талбайд оршдог. ОТ ХХК нь 2010 онд батлуулсан ТЭЗҮ-дээ нэмэлт, тодотгол хийж, 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр ЭБМЗ-өөр батлуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар ОТ ХХК нь Оюу Толгой төсөлтэй холбоотой баялагт суурилсан ТЭЗҮ2010, баялагт суурилсан ТЭЗҮ15 Хувилбар 2, нөөцөд суурилсан ТЭЗҮ15 Хувилбар 2 гэсэн хувилбаруудыг ЭБМЗ-д хүлээлгэн өгөөд байна.

ОТ ХХК нь Хөрөнгө оруулалтын гэрээний 3.19 дэх хэсэгт заасан үүргийн хэрэгжилтийг хангах үүднээс зэс хайлуулах үйлдвэрийг Монгол улсад барьж байгуулах боломжийн талаарх судалгааны тайлангийн англи хувилбарыг 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр, Монгол хэл дээрх орчуулгыг 2016 оны 9 дугаар сарын 20-ний өдөр ирүүлээд байна.

2.3.      Бүс нутгийн хөгжлийн талаарх үүрэг

Хөрөнгө оруулалтын гэрээний 4 дүгээр бүлэг (Бүс нутгийн хөгжил), Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө болон Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу ОТ ХХК нь Өмнөговь аймаг, Ханбогд сум, Манлай сум, Баян- Овоо сум, Даланзадгад сумдтай Хамтын ажиллагааны гэрээ байгуулж, уг хамтын ажиллагааны гэрээний дагуу ОТ ХХК нь жил бүр 5 сая хүртэлх ам.долларыг Өмнөговийн бүс нутгийн хөгжилд зориулан олгох үүргийг хүлээж, уг гэрээг 2015 оны дөрөвдүгээр сарын 22-нд байгуулсан бөгөөд энэхүү гэрээний дагуу хамтран ажиллаж байна.

Засгийн газрын 2010 оны 124 дүгээр тогтоолоор байгуулагдаж, 2012 онд шинэчлэгдсэн "Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөл” нь Хөрөнгө оруулалтын гэрээний 4.4 дэх заалтад заасан чиг үүргийг хэрэгжүүлэх ёстой боловч өнөөдрийн байдлаар уг зөвлөл идэвхитэй үйл ажиллагаа явуулахгүй байна. ОТ ХХК нь 2014 онд Ханбогд сумын малчид, орон нутгийн засаг захиргаатай хамтран Гурван талт зөвлөлийг байгуулан төсөл хөтөлбөр батлаж, орон нутгийн асуудлыг шийдвэрлэх талаар хамтран ажиллаж байна.

2.4.      Газар болон байгаль орчинтой холбоотой үүрэг

Хөрөнгө оруулалтын гэрээний 5, 6 дугаар бүлэгт заасны дагуу ОТ ХХК нь Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад холбогдох төлөвлөгөө, тайланг хүргүүлэн ажиллаж байна. Тухайлбал, 2009 оноос 2015 оны хугацаанд Галбын говь Гүний хоолой дахь газрын доорхи усны нөөцийг Оюу Толгойд ашиглах, Оюу Толгойн ордоос зэс, алт олборлох, боловсруулах төслийн өргөтгөл шинэчлэлтийн нэгдсэн төсөл, Оюу Толгой-Гашуун сухайт чиглэлийн дэд бүтцийн зурвасын нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Оюу толгой төслийн баяжуулах үйлдвэрийн химийн нэмэлт бодисууд, Оюу Толгойн авто замын төгсгөлөес Гашуун-Сухайтын хилийн боомт хүртэлх 18.5 км хатуу хучилттай авто зам барих төслүүдийн байгаль орчинд нөлөөлөх байдлын еренхий дүгнэлтийг гаргуулж, мөн энэхүү хугацаанд нийт 12 төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийж, батлуулсан байна.

Усны нөөц болон газар ашиглахдаа Хөрөнгө оруулалтын гэрээ, Газрын тухай хууль, Усны тухай хууль, Ус рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу Газар ашиглах гэрээ болон Ус ашиглах гэрээ байгуулан ажиллаж байна.

2.5,      Дэд бүтэцтэй холбоотой үүрэг

Хөрөнгө оруулалтын гэрээний 7 дугаар бүлэг Щэд 6үтэц)-т заасан үүргүүдээс ОТ ХХК-ийн эрчим хүчний хангамжийг дотоодоос авах тухай асуудал өнөөдрийн байдлаар шийдвэрлэгдээгүй байна. Хэдийгээр ОТ ХХКнь Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3 дах хэсэгт үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 4 жилийн дотор эрчим хүчээ дотоодоос авах үүргийг хүлээсэн боловч Монгол Улсын Засгийн газар үүргээ гүйцэтгэх боломжоор хангаж өгөөгүйтэй холбогдуулан энэхүү үүргийн хэрэгжилт удаашрах төлөвтэй байна.

ОТ ХХКнь өнөөгийн байдлаар 140 мегаватт буюу жилд 1100 гигаватт/цаг эрчим хүч хэрэглэдэг бөгөөд энэ нь Монгол Улсын нийт эрчим хүчний хэрэглээний 15%-тай тэнцэх юм. ОТ ХХКнь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрчим Хүчний Компанитай "Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулан2017 оны 7 дугаар сар хүртэл эрчим хүч импортлохоор тохиролцсонбөгөөд уг гэрээг шинэчлэн сунгах асуудал Талуудын хооронд явагдаж байна.

ОТ ХХК нь уурхайн талбайдаа өөрийн өмчлөлийн цахилгаан станцыг барих төслийг боловсруулан одоогийн үе шатанд шаардагдах зөвшөөрлийг авсан ба цаашид шаардагдах бүх зөвшөөрлийг авч, тус төслийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.ОТ ХХКнь 2014 оноос эхлэн Эрчим хүчний яамны дэргэд байгуулагдсан Таван Толгойн цахилгаан станцын төслийн нэгжтэй нягт хамтран ажилласаар ирсэн байна. Эрчим хүчээ дотоодын эх үүсвэрээс хангаж өөрийн эрчим хүчний зардлыг бууруулах тал дээр ОТ ХХКнь Монгол Улсын Засгийн газартай байр суурь нэгтэй байгаа бөгөөд энэ асуудлаар хоёр талаас анхааран ажилпаж байна.

ОТ ХХК нь 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ханбогд сумын цахилгаан түгээх шугамын өмчлөл шилжүүлэх гэрээний дагуу 35 кВ-ийн шугамыг Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д шилжүүлсэн байна. Мөн түүнчлэн, ОТ ХХК-ийн шууд санхүүжилтээр Оюу Толгой-Ханбогд чиглэлийн 35 км авто зам барьж, Азийн Хөгжпийн Банк, Барилга, хот байгуулалтын яамтай хамтран Ханбогд сумын усан хангамжийн системийн төслийг хэрэгжүүлж байна. Мөн түүнчлэн, Оюу Толгойгоос Цагаан хад хүртэлх 90 км замын барилгын ажпыг гүйцэтгэн хүлээлгэн өгсөн бөгөөд Цагаан хадаас цааш Гашуун сухайт хүртэлх хатуу хучилттай замыг 2017 онд дуусгахаар төлөвлөсөн байна.

2.6.      Хөдөлмөр, ажиллах хүчинтэй холбоотой үүрэг

Хөрөнгө оруулалтын гэрээний 8 дугаар бүлэг (Хедөлмөрийн харилцаа, сургалт) болон Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 84 дугаар тогтоолын дагуу ОТ ХХК нь 1900 гадаадын ажиллах хүч, мэргэжилтний Монгол улсад хөдөлмөр эрхлэх урьдчилсан зөвшөөрөл авснаас 2016 оны 9 дүгээр сарын мэдээ болон ОТ ХХК-аас ирүүлсэн ОТ ХХК болон гэрээт компаниудад ажиллаж байгаа нийт ажиллагсдын талаарх мэдээллээр 2594 ажиллагсадтай ажиллаж байгаас Монгол ажиллагсад 2461, гадаад ажиллагсад 133 байна. Энэ нь 2011 оныхтой харьцуулахад гадаад ажилтан, мэргэжилтний тоо 91.6 хувиар буурсан үзүүлзлт бөгөөд гадаад ажиллах хүч, мэргэжилтний Монгол ажиллагсдын тоонд харьцуулсан хувь хэмжээний талаар ямар нэг зөрчил байхгүй байна.

ОТ ХХК нь Хөрөнгө оруулалтын гэрээний 8.12 дах хэсэгт заасны дагуу Сургалтын стратеги болон төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэх үүргээ биелүүлж, 2010 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Засгийн газарт хүргүүлж, ажилтнуудыг сурган бэлтгэх, дадлагажуулах, уул уурхайн чиглэлээр сурч буй оюутнуудад тэтгэлэг олгох үүргээ хэрэгжүүлж байна.

2.7.      Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон хувьцаа эзэмшигчдийн гэрээний үүргийн хэрэгжилт ОТ ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр Монгол Улсын Засгийн газрын төлөөлж Б.Мөнхбаатар, Н.Багабанди болон Ч.Алтаннар нар томилогдон ажиллаж байгаа бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөлийн Аудитын хорооны даргаар Ч.Алтаннар ажиллаж байна. Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд заасны дагуу Монголын Засгийн Газар 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Аудитын хорооны даргыг томилох эрхтэй.

Компанийн өдөр тутмын үйл ажиллагааг Рио Тинто группээс томилогдсон менежментийн баг удирдан явуулж байгаа бөгөөд 2015 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Рио Тинтогийн ОТ Менежмент Лимитед компанитай Менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулснаар далд уурхайн үе шатны капитал зардлын 3 хувиар, бусад зардлын хувьд 6 хувиар тооцож, менежментийн үйлчилгээний төлбөр төлөхөөр тохиролцсон.

НӨОДТХЭГ-д заасан гуравдагч этгээдээс авах төслийн санхүүжилтийн асуудлыг Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөгөөр дэлгэрэнгүй тохиролцож, санхүүжилтийн зарчмуудыг тодорхойлсон байна.

ОТ ХХК-ийн зүгээс Нэмэлт өөрчлөлт оруулж, Дахин тодотгосон хувьцаа эзэмшигчдийн гэрээнд заасан үүргээ ноцтойгоор болон санаатайгаар зөрчсөн зүйл байхгүй болохыг Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний 7.2 дахь заалтад баталгаажуулсан байдаг.

 

ГУРАВ. Далд уурхай бүтээн байгуулалт, санхүүжилт

3.1.      Далд уурхайн бүтээн байгуулалт

Гүний уурхайн бүтээн байгуулалт нь ил уурхайн нөөц дуусч эхлэх үед Хойд Хюго ордын дээд хэсгийн гүний уурхайн металлын өндөр агуулгатай биет рүү орж олборлох зорилготой бүтээн байгуулалтын төсөл юм, Хойд Хюго орд буюу гүний уурхайд агуулагдах зэсийн хэмжээ нь ил уурхайтай харьцуулахад гурав дахин их (хүдэр дэх зэсийн агууламж 1.66%) бөгөөд уг ордын дээд хэсгийг олборлосноор баяжмалын олборлолтын зардлыг тогтвортой байлгах замаар борлуулалтын орлогыг ойролцоогоор 2.5-3 дахин нэмэх зорилготой байна.

Энэхүү бүтээн байгуулалт нь Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөгөөр тохиролцсон арга хэмжээнүүд болон санхүүжилтийн схемийн дагуу төлөвлөгөөнд заагдсан бүхий л бэлтгэл ажлууд хийгдэж дууссаны дараа буюу 2016 оны 6 дугаар сараас албан ёсоор эхэлжээ.

Далд уурхайн төсөл нь олборлолт эхлэх хүртэл 5-7 жил үргэлжлэх бөгөөд ордын хүдрийн биетүүдийг далд уурхайн панелиуд үүсгэн нурааж олборлох аргаар ашиглахаар төлөвлөсөн. Мөн зэс, алтны агуулга хамгийн өндөр бөгөөд хамгийн өндөр үнэ цэнэ бүхий Хойд Хюго хэсгийг ашиглалтын хоёр давхарт хувааж ашиглах бөгөөд хоногт дунджаар 95,000 тонн хүдэр олборлон баяжуулах үйлдвэрийг хангана. Хойд Хюго хэсгийн ашиглалтын давхар 1-ийн хэвийн үйл ажиллагааг хангахад таван Босоо ам, 203км урт хэвтээ малталт, 6.8км урт босоо цооног, 137,000м3 том малталт нэвтэрнэ. Ашиглалтын давхар 1-ийн уулын ажил хийгдэх түвшингүүд газрын гадаргаас 1300м орчим дор байрлаж, хүдрийн биет дунджаар 2,000м урт, 280м өргөнтэй байна.

Төслийн бүтээн байгуулалтын ажил 2020 он хүртэл үргэлжлэх ба 2021 оноос гүний уурхайгаас бага хэмжээний хүдэр олборлож эхэлснээр борлуулалтын орлогын түвшин тодорхой хэмжээгээр нэмэгдэж эхэлнэ. Одоогоор ОТ ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөрбатлагдсан төслийн капитал хөрөнгө оруулалтын нийт дүн 5.3 тэрбум ам.доллар байна.

Далд уурхайн төслийг хэрэгжүүлэх хугацаанд нийт 3000 ажиллах хүчний хэрэгцээ шаардлага үүснэ. Төсөлд шаардлагатай ажиллах хүчнийг Монголын болон гадаад ажилтнуудаас бүрдүүлэх ба Монгол, гадаад ажилтны харьцаа нь хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөлөөр зохицуулагдана. Төслийн нөлөөллийн бүсийн сумдууд болох Ханбогд, Манлай, Баян-Овоо, Даланзадгад сумдууд болон Өмнийн говийн бүс нутгийн иргздээс хүний нөөцийн бүрдүүлэлт хийхэд анхаарч ажиллах бөгөөдуул уурхайн гэрээт ажилчдын 75% нь Монгол, 25% нь гадаад, барилга угсралтын гэрээт ажилчдын 60% нь Монгол, 40% нь гадаад, Оюу Толгойн үйл ажиллагааны 90% нь Монгол, 10% нь гадаад ажилчид байхаар ОТ ХХК төлөвлөсөн байна.

3.2.      Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт

Далд уурхайн бүтээн байгуулаптыг санхүүжүүлэх зорилгоор 14 банк, олон улсын банк санхүүгийн байгууллага болон олон улсын экспорт кредит агентлагуудаас төслийн зээлийг ОТ ХХК авчээ. Нийт авах боломжит төслийн зээлийн хэмжээ 6.0 тэрбум ам.доллар байгаагаас өнөөдрийн байдлаар 4.4 тэрбум ам.долларыг зээлсэн байна. Зээлийн гэрээнүүдийн дагуу хүлээх үүргээ биелүүлэх баталгаа болгож, ОТ ХХК нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүд, хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан байна.

Өнөөдрийн байдлаар хүлээн авсан нийт 4.4 тэрбум ам.доллараас төслийн санхүүжилтийн гэрээ байгуулахтай холбоотой төлбөр, хураамж болох 0.3 тэрбум ам.долларыг хасч, үлдсэн хэсгийг Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд заасны дагуу Рио Тинто компанид түр байршуулаад байгаа бөгөөд төслийн үйл ажиллагаанд шаардагдах хэмжээгээр тухай бүр татан төвлөрүүлж, зарцуулах юм.

 

ДӨРӨВ. Монгол улсын хуулийг хэрэгжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагаа явуулах боломж бүрдүүлэх тухай болон Оюу толгой төслийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх арга зам

ОТ ХХК нь Монгол Улсын хуулийн дагуу байгуулагдсан, тус улсад үндсэн үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд болохын хувьд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа явуулах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргийн хэрэгжилтэнд хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчид, Монголын Засгийн газар бүгд хяналт тавих эрх, үүрэгтэй юм.

Хөрөнгө оруулалтын гэрээ.НОӨДТХЭГ, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө, нэмэлт төлвлөгөө нь "Харилцан ашигтай” байх зарчимд суурилсан гэж үзэн тухайн үеийн Засгийн газар бүрийн зөвшөөрлөөр эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зуржээ. Цаашид ОТ ХХК-тай харилцан ашигтай хамтран ажиллах талаар Монгол Улсын Засгийн газаронцгойлон анхаарч ажиллаж байна.

Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний 26(Ь) хэсэгт заасны дагуу Оюу Толгой төслийн нийт үр ашгийн 53 гаруй хувийг Монгол Улсын Засгийн газар татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ногдол ашиг зэрэг хэлбэрээр авахыг тэмдэглэсэн байдаг.

Өнөөдрийг хүртэлх хугацаанд Оюу Толгой төслийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд дараах арга хэмжээнүүдийг авсан байна. Үүнд:

  1. ОТ ХХК нь жил бүрийн төсөвтөө ВНР компанийн 2 хувийн роялти гэх асуудлыг байнга хөндөж ирсэн бөгөөд 2013-2015 оныг хүртэл ойролцоогоор 74 орчим сая ам.долларыг олгохоор тооцож байсныг Монголын тал эрс эсэргүүцэж ирсэн байдаг. Улмаар дээрх асуудлыг 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн компанийн ТУЗ-ийн 97 дугаар тогтоолд "...ТХР нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу тус компаниас хайлуулалтын цэвэр орлогоос тооцох роялтийн төлбөр авах эрхгүй гэдгээ хүлээн зөвшөерсөн"-өөр Монголын талд ашигтайгаар шийдсэн. Хөрөнгө оруулагч тал тус роялтигаас албан ёсоор татгалзаж, улмаар санхүүгийн тайландаа холбогдох засварыг хийсэн. Үүний үр дүнд, төслийн нийт хугацаанд ОТ ХХК-д 3.8 орчим тэрбум ам.долларын хэмнэлт гаргах боломжийг бүрдүүлж, Монголын талын өгөежийг 1.2 орчим тэрбум ам.доллараар нэмэгдүүлжээ.
  2. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ОТ ХХК нь борлуулалтын орлогоос борлуулалтын зардлыг хассан дүнгээс төлөхөөр тооцож байсныг өөрчилж, Монгол Улсад мөрдөгдөж буй ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцох жишгийн дагуу төлүүлэхээр болсон. Ингэснээр төслийн хугацаанаас хамааран нэрлэсэн дүнгээр 1.2 орчим тэрбум ам.доллараар Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлжээ, 2016 оны эхний зургаан сарын байдлаар Монгол Улсын төсөвт 2013, 2014, 2015 онуудад дутуу тооцогдсон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 114 сая ам.долларыг Улсын төсөвт төвлөрүүлсэн.

Цаашид Таван Толгойн цахилгаан станцыг барьж байгуулах, ашиглалтанд оруулах асуудлыг нэн даруй шийдвэрлэж, ОТ ХХК-тай хэлэлцэж буй тохиролцооны дагуу Оюу Толгой төслийг цахилгаан, эрчим хүчээр хангах асуудлыг түргэтгэх шаардлагатай. Ингэснээр БНХАУ-аас импортолж буй эрчим хүчний оронд дотоодод үйлдвэрлэсэн эрчим хүчээр хангаж, төслийн Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг дээшлүүлэх юм.

ОТ ХХК нь дотоодын худалдан авалтыг жил бүр нэмэгдүүлж байгаа гэж мэдэгдэж байгаа ч цаашид дотоодын худалдан авалт, тэр дундаа Монгол Улсын иргэдийн эзэмшил бүхий ААН-үүдийн бодит худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна.

Зэс хайлуулах үйлдвэрийн төслийг барьж байгуулах, түүнд ОТ ХХК-ийн зэсийг нийлүүлж, хайлуулах асуудлыг албан ёсны яриа, хэлэлцээр болгох асуудлыг Засгийн газрын түвшинд шийдвэрлэх шаардлагатай байна.

А.Баярмаа

Эх сурвалж: Dorgio.mn

Линк: http://dorgio.mn/p/62694

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!