Ким Жон Ун Хятадад нууцаар айлчилсан тухай мэдээ цацагджээ

🕔 2018/05/08 18:38

Ким Жон Ун Хятадад нууцаар айлчилсан тухай мэдээ цацагджээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун зүүн хойд Хятадын Далянь хотод Ши Жиньпинтэй нууцаар уулзаж байгаа тухай мэдээлэл цацагджээ.

Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол Ким Жон Ун АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахынхаа өмнө Ши Жиньпинтэй хэлэлцэх асуудлуудаа тохиролцож байж магадгүй гэнэ.

Хэдийгээр Трамп, Ким нарын уулзах хугацаа ойртсон ч болох газар, өдрийн тухай одоо болтол зарлаагүй байгаа билээ.

Энэ нууц уулзалтын талаар Хятадын гадаад хэргийн яам ямар ч мэдээлэл өгөхгүй байна. Харин Өмнөд Солонгосын гадаад хэргийн яам Ким Жон Уныг Хятадад байгаа талаар үг цухуйлгасан ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

Өнөөдөр тус яамны төлөөлөгч сэтгүүлчдэд хэлэхдээ "болж буй үйл явдлыг анхааралтай ажиглаж байна” гээд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

Анх Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг "Хойд Солонгосын өндөр албаны хүн Даляньд ирээд байна” гэсэн мэдээлэл Даваа гарагт цацсан юм. Тэдний мэдээлснээр албаны нууцлаг хүн тусгай онгоцоор Даляньд ирж, хатуу хамгаалалтын дор газардсаныг олон эх сурвалж баталсан гэнэ.

Хятадын сошиал орчинд уг зочныг Ким Жон Ун мөн гэсэн таамаг яригдаж байгаа ажээ. Сөүлийн KBS суваг Далянь хотын нисэх буудал Даваа гарагийн өглөөний 8:00 цагаас өдрийн 1:00 цаг хүртэл хаалттай байсныг мөн мэдээлсэн байна. Тус хотын Банчуйдао зочид буудал Даваа гарагийн үдээс хойш олон нийтэд хаалттай байжээ. Уг буудалд гадны зочид төлөөлөгчид буудаг уламжлалтай юм.

Эх сурвалж: Korea Times

Э.СЭМҮҮН, IKON.MN

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!