МОНГОЛДОО ТӨДИЙГҮЙ ОЛОН УЛСАД "ЦАХИУР ХАГАЛЖ" ЯВАА МАТЕМАТИКИЙН БАГШ

🕔 2019/02/21 18:49
Улсын Багшийн Их  Сургуулийн нэрэмжит математикийн багш нарын олимпиадад Дундговь аймгийн Гурвансайхан сумын уугуул Цэрэндашийн Урангоо түрүүлж Алтан медаль авлаа.  Энэ амжилтын эзэн Ц.Урангоо Улаанбаатар хотын Сант сургуулийн багш бөгөөд   гадаад, дотоодын олон олимпиадад өөрөө болон шавь нараа оролцуулан амжилт гаргасаар байгаа юм.. 2017 онд Энэтхэг улсад болсон олон улсын математикийн олимпиадад Монгол улсаа төлөөлөн оролцож 2 сурагч нь алт, 2 сурагч нь мөнгөн медалиар энгэрээ мялааж багаараа 1-р байр, 1-р зэргийн цом, групп төрөлд 1-р байр, цом алтан медалиар шагнагдсан билээ.  Мөн
2017, 2018 онд дүүргүүдийн математикийн олимпиад, хотын математикийн олимпиад , их, бага сунгаанд "Шилдэг уяач багш”-аар шалгарсан гээд амжилтыг тоочиж баршгүй юм.  Ц.Урангоогийн шавь нар олон улсын олимпиадаас олон олон медаль авч, дэлхийн энтэй математикчид төрөн гарсаар байгаагаар Дундговьчууд бахархаж байна.  Нутаг орныхоо бахархал болсон энэ мэт залуусаа , тэдний мэдлэг чадвар,  алдар гавьяаг  Дундговийн хүүхэд багачуудад сурталчлан таниулж тэр жишгээр суралцах хөдөлгөөн өрнүүлэх нь сайн үр дүн авчрах нь дамжиггүй.

 МОНГОЛДОО ТӨДИЙГҮЙ ОЛОН УЛСАД "ЦАХИУР ХАГАЛЖ" ЯВАА МАТЕМАТИКИЙН БАГШ

 

 МОНГОЛДОО ТӨДИЙГҮЙ ОЛОН УЛСАД "ЦАХИУР ХАГАЛЖ" ЯВАА МАТЕМАТИКИЙН БАГШ

 

 МОНГОЛДОО ТӨДИЙГҮЙ ОЛОН УЛСАД "ЦАХИУР ХАГАЛЖ" ЯВАА МАТЕМАТИКИЙН БАГШ

 

 МОНГОЛДОО ТӨДИЙГҮЙ ОЛОН УЛСАД "ЦАХИУР ХАГАЛЖ" ЯВАА МАТЕМАТИКИЙН БАГШ

 

 МОНГОЛДОО ТӨДИЙГҮЙ ОЛОН УЛСАД "ЦАХИУР ХАГАЛЖ" ЯВАА МАТЕМАТИКИЙН БАГШ

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!