ГАВЬЯАТ БАГШ Н.ӨЛЗИЙН НЭРЭМЖИТ ОЛИМПИАДАД "ЦЭГЦ БИЛИГ" АЙРГИЙН ТАВД...

🕔 2018/11/26 17:19
 Монгол улсын гавьяат багш Н.Өлзий агсны нэрэмжит математикийн нээлттэй олимпиад 18 дахь удаагаа Мандалговьд амжилттай зохион байгуулагдлаа.  Улаанбаатар хот, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь, Баянхонгор, Дундговь  аймгийн нийт 26 сургуулийн төлөөлөл 400 гаруй багш, сурагч оролцож өрсөлдлөө. 
Тус олимпиад нь Н.Өлзий багш болон түүний шавь МГСС-ийн багш Н.Түвдэн, Ц.Уранчимэг, У.Жаргалсайхан нарын санаачилгаар 2001 онд анх удаа зохион байгуулагдсанаас хойш 18 жил  Улаанбаатар хот болон бүсийн аймгуудын шилдэг оролцогчдын зорин ирж өрсөлддөг томоохон талбар болж хөгжсөн байна. Тухайлбал Монголын математикийн олимпиадын дархан аваргууд /улсын олимпиадад 4 ба түүнээс дээш түрүүлсэн/ Б.Ганбилэг, Н.Дайвий-Од, Б.Баяржаргал, Д.Бат-Орших бага ангийн багш нарын аварга М.Отгонжаргал, О.Наранчимэг, Г.Даваа, Б.Намжилмаа нар бүгд ирж оролцож байсан бөгөөд улсын хэмжээнд математикийн сургалтаараа шилдэг амжилтыг үзүүлдэг Улаанбаатар хотын лаборатори 1-р сургууль, 11 дүгээр сургууль, Олонлог, Эхлэл, Сант, Оюунлаг, Төгсдэлгэрэх, Соёмбо, Шинэ-Үе гэх мэт сургууль болон төв, хангай, говийн бүсийн аймгуудын шилдэг багууд оролцож ирсэн түүхтэй. 
Математикийн  энэ олимпиад нь Улаанбаатар хотын багуудыг нээлттэй оролцуулдаг хөдөөгийн ганц олимпиад гэдгээрээ нэр хүнд, чансаа зэрэглэлийн хувьд улсын хэмжээнд 3-рт эрэмбэлэгддэг олимпиад юм. 
Энэ удаагийн олимпиадад улсын математикийн олимпиадын залуу аваргууд болох 2018 оны улсын аварга Б.Ганбат, 2017 оны аварга М.Батбилэг /Дундговь аймгийн харьяат, Цэгцбилиг сургуулийн төгсөгч/, 2016 оны аварга М.Гантогтох, бага ангийн багш нарын улсын аварга Б.Намжилмаа нар болон УМО-ын мөнгө хүрэл медальт багш сурагчид 10 гаруй оролцсон нь олимпиадын чансааг сайжруулж босгыг өндөрлөсөн үйл явдал боллоо. 
Оролцсон 26 багаас "Орчлон” сургууль 3 алт 4 мөнгө 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол "Улаанбаатар 1-р сургууль”, "Шинэ үе”, "Эрдмийн хишиг”, Дундговь "Цэгцбилиг” сургуулиуд айргийн 5-д шалгарсан шилдэг амжилтыг үзүүллээ. 
Тус олимпиадыг С.Одончимэг захиралтай Цэгцбилиг сургуулийн хамт олон 18 дахь удаагаа амжилттай зохион байгуулсан ба МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн багш, ММО-ын хорооны гишүүн Б.Баяржаргал ахлагчтай баг шүүгчээр ажиллав. 
 Сайнцагаан сумын ЗДТГ, Дундговь аймгийн БСУГазар, Дундговь аймаг дахь ХААН банк, "Өлзий багш " сан, Мандалговь хүнс ХХК, Хөрх булаг ХХК, Их хайрхан ХХК, Ган-Илч ХХК, 1984 оны Цэрэнбямба багштай 10в ангийн хамт олон энэ олимпиадыг ивээн тэтгэсэн байна.

ГАВЬЯАТ БАГШ Н.ӨЛЗИЙН НЭРЭМЖИТ ОЛИМПИАДАД "ЦЭГЦ БИЛИГ" АЙРГИЙН ТАВД...

 

ГАВЬЯАТ БАГШ Н.ӨЛЗИЙН НЭРЭМЖИТ ОЛИМПИАДАД "ЦЭГЦ БИЛИГ" АЙРГИЙН ТАВД...

 

ГАВЬЯАТ БАГШ Н.ӨЛЗИЙН НЭРЭМЖИТ ОЛИМПИАДАД "ЦЭГЦ БИЛИГ" АЙРГИЙН ТАВД...

 

ГАВЬЯАТ БАГШ Н.ӨЛЗИЙН НЭРЭМЖИТ ОЛИМПИАДАД "ЦЭГЦ БИЛИГ" АЙРГИЙН ТАВД...

 

ГАВЬЯАТ БАГШ Н.ӨЛЗИЙН НЭРЭМЖИТ ОЛИМПИАДАД "ЦЭГЦ БИЛИГ" АЙРГИЙН ТАВД...

 

ГАВЬЯАТ БАГШ Н.ӨЛЗИЙН НЭРЭМЖИТ ОЛИМПИАДАД "ЦЭГЦ БИЛИГ" АЙРГИЙН ТАВД...

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!