ДЭЛГЭРХАНГАЙ СУМЫН НУТАГТ АВТОМАШИН МОТОЦИКЛЬТОЙ МӨРГӨЛДЖЭЭ

🕔 2019/02/11 12:31
Сар шинийн өдрүүдэд Дундговь аймгийн нутагт гарсан хэрэг, зөрчил өмнөх оны Цагаан сарын өдрүүдийнхээс буурсан боловч авто тээврийн хэрэгслийн ноцтой осол гарсныг мэдээлсэн билээ. Өөр нэг осол нь Дэлгэрхангай сумын төвөөс долоон километрт автомашин мотоцикльтой мөргөлдөж хоёр хүний биед гэмтэл учруулсан хэрэг ажээ. Эдгээр хэргийн эцсийн дүгнэлт хараахан гараагүй байна.
Сар шинийн өдрүүдэд аймгийн нутаг дэвсгэрт   тээврийн хэрэгсэл жолоодож явсан 1924 жолоочийг шалган зөрчил гаргасан  45 хүнд 835 мянган төгрөгийн торгуул ногдуулсан байна. Биеэ авч явах чадваргүй болтлоо согтсон 39 иргэнийг Цагдаагийн ажилтнууд гэрт нь хүргэн өгч зөрчил гаргасан хоёр иргэнийг саатуулан  эрүүлжүүлжээ.
С.ПҮРЭВСҮРЭН

ДЭЛГЭРХАНГАЙ СУМЫН НУТАГТ АВТОМАШИН МОТОЦИКЛЬТОЙ МӨРГӨЛДЖЭЭ

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!