МЬЯНМАРЫН ХАМГИЙН ТОМ МРТ ОПЕРАТОРТ ДУНДГОВИЙН УНАГАН ХҮҮ ЭНХМАНДАЛЫН ЭНХ-АМГАЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

🕔 2019/02/10 19:31
Тус компаний программ хөгжүүлэгч Энхмандалын Энх-Амгалан нь  Дундговь аймгийн 10 жилийн сургуульд сурч байхдаа 2005 онд Математикийн улсын олимпиадаас хүрэл медаль хүртэж байсан бөгөөд Турк улсад Стамбулын их сургууль программ хангамжийн мэргэжлээр төгссөн юм. Одоо Мьянмар улсад тэдний  үүрэн холбооны МРТ оператортай хамтран ажиллагч "Монгол Контент” компанид программ хөгжүүлэгчээр ажиллаж байна.
Мьянмарын хамгийн том MPT оператор нь "Монгол Контент" компанитай 2019 онд дахин ажиллахаар боллоо
Мэдээллийн технологийн салбарт 13 жилийн туршлагатай "Монгол Контент” ХХК Мьянмар улсын үүрэн телефоны хамгийн том оператор компани болох "Myanma Posts and Telecommunications” /MPT/ компанитай програм хангамжийн бүтээгдэхүүний хөгжүүлэлтийг хийх аутсорсингийн гэрээг 2016 онд хийсэн билээ.
Тэгвэл "Монгол контент" компани нь Мьянмар улсын хамгийн том MPT үүрэн холбооны оператор компанитай хамтран ажиллах гэрээгээ 2019 онд дахин сунгалаа. 
Ийнхүү  Дундговийн унаган хүү Э.Энх-Амгалан нарын манай улсын инженерүүд финтек шийдэл, апп хөгжүүлэлт, O&M support дээр олон улсын түвшинд ажиллаж, туршлага чадвараа улам бүр нэмэгдүүлсээр байна.
"Ер нь програм хангамжийг нэг хөгжүүлээд орхидоггүй. Байгууллагын хэрэглэгчдийн дунд байдаг нэг буруу ойлголт нь энэ юм. Бараг өдөр болгон шинэ техник технологи гарч байгаа өнөө үед ялангуяа өөрсдийн системдээ байнга сайжруулалт, шинэчлэлт хийж тордож байх ёстой.
Ингэхгүй бол аливаа систем технологийн хувьд хуучран хоцрогдож, чанар нь унаж байдаг. Ядаж л мэдээллийн аюулгүй байдлаа хангаж чадахаа болино.
Тэр дагуу Мьянмарын "MPT” компанид бид энэхүү SM үйлчилгээг үзүүлж байна. Сүүлийн үед бидний хийсэн бүтээлүүд гэвэл саяхан "Мобиком" корпорациас гаргасан Candy Pay  аппликейшн байна. Уг апп-аар Candy хэрэглэгчид зээл авах, төлбөр тооцоо, гүйлгээ хийх, Candy-гээ найз нартайгаа хуваалцах зэрэг олон боломжтой” гэж   "Монгол Контент” ХХК-ийн Мэдээллийн технологийн албаны захирал Э.Баярмагнай ярьснаас  Э.Энх-Амгалангийн ажлын онцлогийг тод харж болно.

МЬЯНМАРЫН ХАМГИЙН ТОМ МРТ ОПЕРАТОРТ ДУНДГОВИЙН УНАГАН ХҮҮ ЭНХМАНДАЛЫН ЭНХ-АМГАЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

 

МЬЯНМАРЫН ХАМГИЙН ТОМ МРТ ОПЕРАТОРТ ДУНДГОВИЙН УНАГАН ХҮҮ ЭНХМАНДАЛЫН ЭНХ-АМГАЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

 

МЬЯНМАРЫН ХАМГИЙН ТОМ МРТ ОПЕРАТОРТ ДУНДГОВИЙН УНАГАН ХҮҮ ЭНХМАНДАЛЫН ЭНХ-АМГАЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

 

МЬЯНМАРЫН ХАМГИЙН ТОМ МРТ ОПЕРАТОРТ ДУНДГОВИЙН УНАГАН ХҮҮ ЭНХМАНДАЛЫН ЭНХ-АМГАЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

 


 
 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!