ДУНДГОВЬ АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА С.СҮХБААТАР, ЗАСАГ ДАРГА О.БАТ ЭРДЭНЭ НАР МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

🕔 2019/02/04 11:28
МЭНДЧИЛГЭЭ
Дэлгэр сайхан Монгол оронд минь жавар тачигнасан хүйтний эрч уясан зөөлөрч, хамаг бүхэн дэлгэрэхийн дүүрэн бэлгэтэй хаврын сар айлчлан ирж байна. Дундговь нутгийн ажилсаг, хөдөлмөрч, бүтээлч зон олондоо болон тив дэлхийн өнцөг булан бүрт амьдран суугаа Дундговь аймгийн уугуул суугуул иргэддээ мөн тэнгэр заяат Монголын ард түмэндээ морилон ирж буй арван долдугаар жарны Урвуулагч хэмээх шарагчин гахай жилийн хаврын тэргүүн сарын амар амгалангийн хадган цэнхэр мэндийг айлтган мэндчилье.
           Улиран одож буй тахиа жил Дундговьчууд та бидний хувьд ажил үйлс өөдрөг, сэтгэл тэнүүн,  байгаль дэлхий ивээлээ хайрласан буянтай сайхан жил болж өнгөрлөө.  Энэ жил аймгийн эдийн засгийн үндэс болсон мал сүрэг таван төрөл дээрээ 232 мянган толгойгоор өсч нийт 3 сая 82 мянга гаруй толгой мал тоолуулж Улсын аварга малчин 4, аймагт анх ундаа Улсын аварга саальчин 1, аймгийн аварга малчин 34, аймгийн алдарт уяач 9 шинээр төрөн гарсан нь малчин түмний хөдөлмөр зүтгэлийн бахдам амжилт билээ. Энэ 2019 оны нийт хөрөнгө оруулалт 27,84 гаруй тэр бум төгрөгөөр нэмэгдсэн нь  эдийн засаг, санхүүгийн хувьд таатай сайхан жил болох нөхцөл бүрдээд байна.
2019 оныг Бүтээн байгуулалт иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил болгон зарлаж энэ хүрээнд төрийн үйлчилгээний чанар, үр дүн, хариуцлага дээр онцгойлон анхаарч бизнес, хувийн хэвшлийн салбарыг дэмжин та бүхэнтэйгээ хамтран ажлиллах  болно.
Ирж буй шарагчин гахай жилийнхээ сар шинийн билэгт сайн өдрүүдэд буянт буурлуудаа хоймортоо залан, аав ээж ахан дүүсээрээ золгон цэнгэж, балчир үрсээ баярлуулан, идээ цагаагаа бялхаан зоог шүүсээ амталж, зочин гийчнээ дайлж, бэлгэтэй сайхан үгээр өнгөрч буй жилийнхээ өгөөж буяныг хэлэлцэн, ирж буй жилийнхээ өнгө нурууг шинжин ерөөлийн үгийг ертөнц даяар цацруулан буян заяагаа тэгшитгэн  элбэг дэлбэг сар шинэдээ сайхан шинэлээрэй.
                 ДУНДГОВЬ АЙМГИЙН  ИТХ-ЫН ДАРГА С.СҮХБААТАР,
                                                       ЗАСАГ ДАРГА О.БАТ-ЭРДЭНЭ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА С.СҮХБААТАР, ЗАСАГ ДАРГА О.БАТ ЭРДЭНЭ НАР МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

 

ДУНДГОВЬ АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА С.СҮХБААТАР, ЗАСАГ ДАРГА О.БАТ ЭРДЭНЭ НАР МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

 


                                                                                                    
 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!