"ТЭНГЭРИЙН ТЭМДЭГ"-ИЙН А.ДЭЛГЭРМАА ӨВӨРЛӨГЧ 80 ШАВЬТАЙ БОЛЛОО

🕔 2019/01/28 10:30
Дундговь аймгийн "Тэнгэрийн тэмдэг" хүүхдийн театрын драмын багш А.Дэлгэрмаа ӨМӨЗО-ны бяцхан сонирхогчдын дунд хагас сарын хугацаатай драммын түргэвчилсэн сургалтанд багшлаад ирлээ. Сургалтанд 80 хүүхэд хамрагдсан байна. Өвөр монголын хүүхдүүдийн ээж, аавууд хүүхдийнхээ хэл яриаг хөгжүүлэх, олон найз нөхөдтэй болох, хүнтэй санал бодлоо илэн далангүй хуваалцаж сурах, монгол хэлнийхээ баялгийн сайжруулах олон талын ач холбогдолтой гэж үзэн энэ сургалтанд хүүхдээ хамруулахад маш дуртай байсан гэнэ. Хагас сарын сургалтын төлбөр 700 юань буюу манайхаар 270 мянган төгрөг байгааг тэд үнэтэй гэж үзэхгүй, хүүхэддээ хийж байгаа оюуны хөрөнгө оруулалт хэмээн гар татааггүй аж. Тэд хүүхдээ хүргэж ирээд сургалт тартал хүлээж суухыг түвэг гэж үзэхгүй байгаа нь  хүүхдийнхээ хүмүүжил, боловсрол, сургалтанд хичнээн их анхаарал тавьдгийн илрэл юм гэж А.Дэлгэрмаа багш цахим хуудсандаа бичжээ.  Сургалтын хугацаа дуусахад багш шавь нарын аль аль нь инээд баясал, уйлаан майлаан болж бэлэг дурсгал солилцон удахгүй эргэн очиж сургалтаа үргэлжлүүлэхийн болзоо тавин үдэлцсэн байна.

"ТЭНГЭРИЙН ТЭМДЭГ"-ИЙН А.ДЭЛГЭРМАА ӨВӨРЛӨГЧ 80 ШАВЬТАЙ БОЛЛОО

 

"ТЭНГЭРИЙН ТЭМДЭГ"-ИЙН А.ДЭЛГЭРМАА ӨВӨРЛӨГЧ 80 ШАВЬТАЙ БОЛЛОО

 

"ТЭНГЭРИЙН ТЭМДЭГ"-ИЙН А.ДЭЛГЭРМАА ӨВӨРЛӨГЧ 80 ШАВЬТАЙ БОЛЛОО

 

"ТЭНГЭРИЙН ТЭМДЭГ"-ИЙН А.ДЭЛГЭРМАА ӨВӨРЛӨГЧ 80 ШАВЬТАЙ БОЛЛОО

 

"ТЭНГЭРИЙН ТЭМДЭГ"-ИЙН А.ДЭЛГЭРМАА ӨВӨРЛӨГЧ 80 ШАВЬТАЙ БОЛЛОО

 

"ТЭНГЭРИЙН ТЭМДЭГ"-ИЙН А.ДЭЛГЭРМАА ӨВӨРЛӨГЧ 80 ШАВЬТАЙ БОЛЛОО

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!