Дундговь аймаг дахь цагдаагийн газрын даргыг ажлаас нь чөлөөлжээ

🕔 2018/04/13 18:59

 

 

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа М.Ганбаатарыг энэ сарын 11-ний /2018.04.11/ өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

Цагдаагийн хурандаа М.Ганбаатарт Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсээс албаны  шалгалт хийхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төрийн албаны тухай хууль, "Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг тус тус зөрчсөн нь  тогтоогдсон тул Цагдаагийн ерөнхий газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаас дээрх шийдвэрийг гаргасан байна.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!