ДУНДГОВЬ АЙМГИЙН ЭРДЭНЭДАЛАЙ СУМАНД ШУУРГАНД ТӨӨРСӨН 4 НАСТАЙ ХҮҮГ МОНГОЛ БАНХАР АВАРЧЭЭ

🕔 2018/04/18 12:06

Сошиал ертөнцөд нэгэн зоригт нохойн түүх олон хүний сэтгэлийг хөдөлгөж байна. Тодруулбал, эртнээс бидний үнэнч анд байсан хоточ банхар нохой өөрийн амиа үл хайрлан бяцхан хүүд тусалж амийг нь аварсан талаар нэгэн хэрэглэгч бичжээ. Сийрүүлбэл, "Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд 4 сарын 4 – 6 нд цасан шуурга шуурч 4 настай хүүхэд төөрч алга болоход Монгол банхар нохой аминд нь орж аварсан байна.

Оройн 16 цагаас маргааш нь өдөр нь олон олтол хүүгийн ямар нэг зүйл огт хөлдөөгүй гэнэ. Учир нь хүүг банхар маань гэдсэндээ хумьж ороогоод яг л гөлөг арчилж буй эх нохой шиг хүүг хөлөөрөө ороож амийг нь аварсан байна. Тэгээд маргааш өдөр нь Онцгой байдлын эрлийн багийн машины дууг сонсоод хуцаж чимээ өгөн тэд хүрч ирсэнээр хүүгийн амийг аварчээ. Энэхүү постыг илгээсэн залуугийн хэлэх магтах үг олдохгүй баярлаж байнаа.

Гайхалтай юмаа. Хэрэв өөр үүлдрийн нохой байсан бол ийм үйлдэл хийх үгүйг ёстой хэлж мэдэх юм алга. Сайхан юм аа”  хэмээн нэгэн иргэн бичсэнийг энд сийрүүллээ. Эрэлхэг нохойн зоригт үйлдлийн талаар хүмүүсийн сэтгэгдэл өндөр байсан бөгөөд бүгд түүний бахархаж байсан сэтгэгдлүүд байлаа. Уг постны дор зоригт нохойг тэжээдэг хэрэглэгчид ч мөн хайртай нохойнхоо зургийг бахархаж явдагаа дурдсан байлаа.

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!