ТАЛ НУТГИЙН ГЭРЭЛТ СУВД-ШИЛИЙНХОТ УТААГ ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

🕔 2018/11/12 11:05
Шилийн гол аймгийн төв, "Тал нутгийн гэрэлт сувд" хэмээн нэрлэгдсэн Шилийн хот \Англиар Xiliinhaote\ утааны асуудлыг хэрхэн шийдсэн бэ? Тэнд манайхны нэрлэснээр хуучин гэр хороолол орчин үеийн нэгдсэн орон сууцанд бүрэн халаагаа өгсөн. Ахмад настны хотхоныг барьж байгуулан орон сууцаар хангасан. Тэнд нийгэм ахуйн асуудлыг төрөөс бүрэн шийдвэрлэсэн төдийгүй ахмадуудын амар тайван байдлыг хангах үүднээс энэ хотхон руу машин тэрэг оруулахгүй, зөвхөн зөвшөөрлөөр нэвтэрнэ.  Нөгөө талаар малчдад зориулан орчин үеийн хороолол барьж бүх малчин айл өрх бүр хотын төвд 3-аас дээш өрөөтэй байртай болсон.  Малчид хөдөө мал аж ахуйгаа эрхлэх гэр оронтой, тэндээ төвлөрсөн эрчим хүчээр хангагдсан, хотынхноос дутахгүй орчин нөхцөлтэй   ч аймгийн төвд  ийнхүү төрөөс хөнгөлөлттэй нөхцлөөр өгсөн байртай. Малчин өрхийн 80 хувь нь эрчим хүчний төвлөрсөн сүлжээнд хамрагдсан, хорин хувь нь сэргээгдэх эрчим хүчтэй байгаа юм  байна. Энэ хороолол нь 5-6 давхар барилгууд бүхий том цогцолбор юм.  Ингэхээр  утаа гаргадаг байшин барилга гэж алга. Одоо  аль болох утаа гаргадаггүй, цахилгаан машин тэрэг хэрэглэх тухай ч ярьж эхэлжээ.  Аль ч улиралд утаа униар гэж байхгүй, 300  мянга орчим хүн ам оршин суудаг  энэ хотыг "Талын цагаан сувд" хэмээн нэрлэсэн нь оносон нэр гэлтэй. 
С.ПҮРЭВСҮРЭН

ТАЛ НУТГИЙН ГЭРЭЛТ СУВД-ШИЛИЙНХОТ УТААГ ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

 



Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!