"Нэг суурин - нэг бахархал" аян эхэллээ

🕔 2018/12/19 11:37

"Нэг суурин - нэг бахархал" аян эхэллээ

 

Аймгийн Засаг даргын 2018 оны 12дугаарсарын 03-ны өдрийн А/524 тоот захирамжаар 2018 оны 12дугаарсарын 01-ний өдрөөс "Нэг суурин - нэг бахархал" аяныг эхлүүлж, нээлтийн арга хэмжээг 12 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа. Тус үйл ажиллагааны хүрээнд "Брэнд бүтээгдэхүүн бий болгох, хөгжүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулсан байна.

Сургалтанд 15 сумын жижиг, дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтнүүд, үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл 50 хүн оролцож, "Нэг суурин-Нэг бахархал” аян буюу "Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн загвар”, "Орон нутгийн нөөц баялгийг ашиглан хэрхэн брэнд бий болгох вэ?” сэдвүүдээр мэдлэг олгож, бүтээгдэхүүнээ хэрхэн хөгжүүлэх чиглэлээр зөвлөгөө өгчээ.

2019 оны 10 дугаар сарын 01 хүртэл зохион байгуулах энэхүү аян нь орон нутгийн түүхий эд, нөөц баялагт тулгуурлан өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх замаар импорт орлохуйц бүтээгдэхүүн үйлчилгээ болон брэнлийг бий болгох, экспортын барааны нэр төрлийг олшруулах, зах зээл, түншлэлийг хөгжүүлэх, хүн амыг эрүүл, аюулгүй экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах зорилгоор хэрэгжиж байгаа ажээ.

 

Аяны хүрээнд "Брэндийг хэрхэн бий болгох вэ?” сургалт зохион байгуулах, суурин бүр өөрийн бахархалт бүтээгдэхүүнийг нээн илрүүлэх, хөгжүүлэх, холбогдох хууль тогтоомжийг сурталчилан таниулах, "брэнд бүтээгдэхүүн”-ийг шалгаруулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

 
 
Дундговь /МОНЦАМЭ/.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!