- ***Эрдэнэс таван толгой ХК-ны хувьцааны дансыг Анужин төвийн 1 давхарт байрлаж буй "Гүүдсек" ҮЦК нээн иргэдэд үйлчилж байна. Утас: 80596484***
- ***Нүүдлийн сууц Вагончиг захиалгаар хийж байна. Ирж vзвэл Малчин-3-2-т. Утас: 89259894: 89168699***
- *** Зоогт байрлалтай, гэрчилгээтэй, хоосон хашаа зарна. Утас: 86702557***
- ***Дэлгэрхангай плаза"-гийн 2 давхарт бичиг хэрэг, бэлэг дурсгалын тасагт шинэ бараа ирлээ. Утас: 88932029***
- ***"Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга"-ын уран бүтээлчдийн "БИД МАРТАХГҮЙ" тоглолт 2019.03.11-ний 19.00 цагт тоглоно. Билетын касс: 88176565, 70592393***
- ***МХС ХХК-ийн үйлчилгээнд элдэв\Шилэн кабель, худаг, сувагчлалд халдах, хулгайлах\ зөрчил илэрсэн тохиолдолд 70593876, 70593701, 89025901, 95955901 дугаарын утсанд мэдэгдэнэ үү? МХС ХХК-ийн Дундговь аймгийн газар***
- ***Яаралттай малчин ажилд авна. Утас: 98124990***
- *** Фургон машин болон мотор зарна. Утас: 88655983***
- ***Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ 12000т: хаяг: Мандалын2-13-т. Утас:88598788 хүргэлт 5аас дээш үнэгүй***
- ***Таксиний эрхтэй Матиз зарна. Утас: 88268401***
- ***1-2 өрөө байр яаралтай түрээслэж сууна. Утас: 89999101***
- ***Аймгийн төвд гал тогоо нь тусдаа нэг өрөө байр яаралтай зарна. Утас: 98209590, 99109518***
- +**Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ12000 т хаяг: Мандалын2-13т утас: 88598788 хүргэлт 5-аас дээш үнэгүй***
- ***Аргал, хѳрзөн авна. Утас. 85112290, 86575714***
- ***Түлшний мод байнга хөрөөдөж байна. Гагнуур хийнэ. Хайч хутга ирлэнэ. 3*4 харьцаатай шинээр барьсан ,орос төмөртэй амбаар зарна. Үхрийн аргал машинаар (пронтер) зарна. Утас: 88593484. 85753484***
- ***Спорт заалны урд талын 10-р байранд 53,4м2 3 өрөө дулаахан байр зарна. Утас: 89051878***
- ***Арьс элддэг машин авна. Утас: 99966637***
- ***Хашаа, байшин авна. Утас:80080815 1***
- ***Малын хороо, байшин сууц барих төмөр замын дэр мод зарна. Аймагт. ( 2метр70см урттай 28см өргөн 20см зузаантай ) Утас: 80110609***
- ***Нисэхийн баруун талд гэрчилгээтэй 5 айлын газар зарна. Утас: 89909061***
Монгол 20 сая ам.долларын зээл авна
Монгол Улс экспортоо тэлэх, төрөлжүүлэхийг дэмжиж Олон улсын хөгжлийн агентлагаас 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар болжээ. Зээлийг Дэлхийн банкны гүйцэтгэх захирлуудын зөвлөлөөс баталсан байна.
Энэхүү хөнгөлөлттэй зээл нь экспортыг хөгжүүлэх төслийг санхүүжүүлэх юм. Экспортыг хөгжүүлэх төсөл нь Монголын уул уурхайгаас бусад салбарын жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжих бөгөөд тэдний экспортод гарах чадварыг дээшлүүлж, экспортын зах зээлд хүрэх боломжийг тэлэх юм. Төслийн хүрээнд сургалт зохион байгуулах, тэтгэлэг олгох, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн экспортод гаргах бараа бүтээгдэхүүнийг даатгах юм. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг төрөлжүүлэхэд төсөл дэмжлэг үзүүлэх бөгөөд Монгол улсын ажил эрхлэлт, бүтээмжийг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ.
"Экспортод нь уул уурхайн бүтээгдэхүүн давамгайлдаг Монгол Улсын хувьд экспортыг хөгжүүлэх төсөл нь экспортыг төрөлжүүлж, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжинэ” гэж Дэлхийн банкны Монголыг хариуцсан суурин төлөөлөгч Жэймс Андерсон хэллээ. Тэрбээр "Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг бэхжүүлэх нь Монголын хүн амын бага орлоготой хэсэгт сайн нөлөө үзүүлнэ” гэж үзэж байгаа аж.
2015 оны дүнгээр Монголын экспортын 87 хувийг уул уурхайн салбарын бүтээгдэхүүн эзэлж, харин ноолууран бүтээгдэхүүн таван хувийг эзэлжээ. Экспортыг төрөлжүүлснээр бүтээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ нийт үйлдвэрлэлийг дэмжиж, улмаар зах зээлд шинэ оролцогчдыг бий болгох юм байна.
Т.ТУУЛ
Эх сурвалж:News.mn Линк: http://www.news.mn/r/308658