Нэн ховор амьтад уулнаас бууж эхэлжээ

🕔 2016/12/21 11:45

Нэн ховор амьтад уулнаас бууж эхэлжээ

 

Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтсоноос 2016 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар 15 аймгийн 110 сум, нийслэлийн нэг дүүрэгт өвөлжилт хүндэрчээ. Ялангуяа баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар тал газраа 25-35 см, уулархаг газар, гуу жалгандаа 40-90 см-ийн зузаан нягтарч хатуурсан цас үүсээд байгаа аж.

Үүний улмаас бод, бог малын хошуу, туруу, шилбэ халцарч байгаа аж. Түүнчлэн нэн ховордсон, аргаль, янгир зэрэг амьтад идэш хоолгүйдэж, улмаар уулнаас буух, цасанд дарагдах явдал гарах болжээ. Хэт хүйтний улмаас  нэн ховор амьтад уулнаас бууж, айлын хотонд орж ирэх тохиолдол мэр сэр гардаг билээ. Энэ оны эхээр Баян-Өлгий аймагт аргаль янгир олноороо айлын хотонд орж ирсэн тохиолдол гарч байсан юм.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!