ДУНДГОВИЙН МАЛЧДЫН ГЭРЭЭС ХУЛГАЙ ХИЙГЧДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ

🕔 2018/11/26 17:16
Дундговь аймгийн сумдаар явж хулгай хийдэг залуусыг тус аймгийн Цагдаагийн газрынхан саяхан баривчилжээ. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сум бүрт хүргэх хөтөлбөр тус аймгийн хууль сахиулах байгууллагаас хэрэгжүүлж буй бөгөөд энэ ажлын хүрээнд сумдаар явж байхдаа нэлээд олон удаагийн үйлдэлтэй хулгайн хэргийг илрүүлсэн юм байна. Хулд сумын харьяат А, О гэх эрхэлсэн ажилгүй, ерөнхий боловсролын сургууль төгсөөд удаагүй хоёр залуу хамтран сумынхнаа болон хил залгаа Дэлгэрхангай, Эрдэнэдалай сумын малчдынхаас хөөрөг, мөнгөн аяга, сувдан сам, даруулга, мотоциклын сэлбэг, цахилгаан мотор, бензин, дуран, DDish сансрын олон сувгийн хүлээн авагч, нарны цахилгаан үүсгүүр, "Жи-Мобайл”-ын суурин утас, худгаас ус соруулах шахуурга, бэлэн мөнгө зэргийг хулгайлсан байжээ. Тэд өөрсдийнхөө мотоциклийг унаж яваад хил залгаа сумдаасаа хулгай хийснээ хүлээсэн бөгөөд зарим үйлдлийг нь малчид цагдаад мэдэгдээгүй байсан гэнэ.

ДУНДГОВИЙН МАЛЧДЫН ГЭРЭЭС ХУЛГАЙ ХИЙГЧДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!