Г.АРИУНБААТАР ДЭЛХИЙН ШИЛДЭГ ТАВАН ДУУЧНЫ НЭГ БОЛЛОО

🕔 2017/06/16 10:22

Г.АРИУНБААТАР ДЭЛХИЙН ШИЛДЭГ ТАВАН ДУУЧНЫ НЭГ БОЛЛОО

"BBC” агентлагаас уламжлал болгон зохион байгуулдаг "Дэлхийн дуучин” тэмцээнд гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, ДБЭТ-ын дуучин Б.Батжаргал нар амжилттай оролцлоо.

Дэлхийд чансаа өндөртэй уг тэмцээний сүүлийн шатны шалгаруулалтын хариу гарчээ. Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар дэлхийн таван шилдэг дуучны нэг болсон байна.

Тэрбээр OXУ-д болсон Олон улсын дуурийн дуулаачдын наадмын тэргүүн байрыг эзэлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргасан чадварлаг уран бүтээлч.

Мөн 1,600 гаруй дуучид оролцсон ЗХУ-ын Ардын жүжигчин, дэлхийн нэрт дуучин Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаанд амжилттай оролцож гранпри шагналын эзэн болсон юм. 


Эх сурвалж: Зууны мэдээ
Т.Сайхан


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!