Эхнэр нөхөр болно гэдэг нь үйлийн үр үү? эсвэл зүгээр л тохиол уу?

🕔 2018/11/07 13:55

Эхнэр нөхөр болно гэдэг нь үйлийн үр үү? эсвэл зүгээр л тохиол уу?

 

Асуулт:

Эхнэр нөхөр болно гэдэг нь үйлийн үр үү? эсвэл зүгээр л тохиол уу?
Үйлийн үр гэж авч үзвэл зарим хүн гэр бүл болоод их зовдог тэгэхээр өмнөх насны хийсэн үйлээ үүрч байна гэсэн үг үү?
тохиол гэж үзвэл зарим хүн гэр бүл болоод жаргадаг, тэгэхээр сонголтоо зөв хийсэн гэсэн үг үү?

Хариулт:

За эхнэр нөхөр болно гэдэг нь гарцаагүй үйлийн үр. Хоёр хүн учирах гэдэг өмнөх үйлийн барилдлага бөгөөд сайнаар барилдсан ч болно муугаар барилдсан ч болно. Сайнаар барилдаж уу муугаар барилсдсан уу гэдэгээ мэдэхийн тухайтад ихэнх хүмүүс лам дээр очиж үзүүлдэг байх. Муугаар барилсдсан бол засаж болно. Гэр бүл болоод их зовж байгаа бол өмнөх насны л үйлээ барж байна гэсэн үг. Хүүхэд ч мөн ялгаагүй. Сайнаар барилдсан сайн хүүхэд ч төрж болно. Өмнөх насны муугаар барилдсан дайсан нь ч төрж болно. Тиймээс Бурханы шашинд энэ бүхнээс холуур байх тухайтад хүүхэдтэй болох үйл ч байна. Мөн эхнэр нөхөр тохирохийг шинжих ч ёс байдаг. Дээр үеийн илт мэдэлтэй лам нар бол шууд л харна. Зарим нэг нь зурхай харна. Зурхайг ер нь алдалгүй зурж чадах юм бол үйлийн эрхэнд байгаа хүмүүсийн бараг 100% хэлж болдог. Мөн засал ном ч бас байдаг. Тэр нь муу үлйин үрийг нөхцөлийг нь бүрдүүлэхгүй байх л арга байна. Түүнээс бус муу үйлийн үрийг устгахгүй. Муу үйлийн үр байлаа ч нөхцөл бүрдэхгүй бол боловсрохгүй жишээтэй. Тиймээс тийм тийм газар бүү оч, тэг ингэ гэсэн зааварчилгаа дүрэм өгнө. Түүгээр явбал муугаар барилдсан 2 хосын муу үйл бүрэлдэхгүй байх жишээтэй. За ер нь тэгээд олон юм байна л да. Хоёр хос сайнаар ч бай муугаар ч бай үйлийн эрхээр хэрэв нийлсэн бол тэр нь зөв сонголт буруу сонголттой хамаагүй юм. Учир нь хүн дандаа ихэвчлэн өмнө нь сайн үйл хийж сайн л холбоо тогтоож байсан бол дараа нь бол сайн ханьтай болох сайхан гэр бүл бүрэлдэх магадлал нь их. Сонголтийн хувьд яривал их нарийн гүн ухааны зүйл рүү ороод толгой эргээд явчихна. Тиймээс сонголтийн тухай яриагаа орхилоо. Харин сайн хүнтэй учирч гэр бүл болох нь зөв сонголт уу буруу сонголт уу гэдэг нь тухайн хүнээсээ хамаарна. Хэрэв муу хүнтэй учираад түүнийгээ засаад хоорондоо ойлголцоод сайхан гэр бүлийг бүтээж болно. Энэ нь өмнөх муу үйлийг ч барж сайхан ч гэр бүлтэй болсон байна. Энэ нь тэр хүний хувь зөв сонголт ч байж болно. Сайн хүнтэй учирчихаад түүнтэй сайхан байсан ч юм нэгээрээ байдаггүй хорвоо хойно та түүнийг муугаар өөрчилж ч болох юм, муу үйлийн барилдлагатай болчихож ч мөн болох талтай шүү дэ. Тэгэхээр зөв сонголт буруу сонголт гэдэг үг бол гэр бүлд бараг тохирохгүй. Бурханы шашинд дээд шатандаа гэр бүл битгий бол л гэдэг. Энэ л хамгийн зөв сонголт байх гэж бодном. Мэдээж зарим хүнд тэнэг сонсогдох байх ч сайн нарийн судалж үзвэл тийм дүгнэлтэнд хүрэх бөгөөд хэрэв санал нийлэхгүй бол Бурханы шашны энгийн хүмүүсд зориулсан сургаал номлол ёс журам байгаа түүнийг судлаад таньж мэдээд амьдрал ахуйдаа хэрэгжүүлж чадваас ямар ч гэр бүлийг та өөрөө бүтээж чадна.

Эх сурвалж buddhism.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!