Мисс М.Дашбалжид: Халдлагад өртсөн нь чиний буруу ухааны юм бичицгээгээд л

🕔 2018/11/05 16:06

 

 

Хамгийн анх "Mongolia”s Next Top Model" шоунд оролцож байсан загвар өмсөгч М.Дашбалжид "Miss Universe Mongolia" тэмцээнд оролцсон бөгөөд тус тэмцээнээс үүдэн багагүй шүүмжлэлд өртөөд буй. Тус тэмцээнд оролцогч охидын англи хэл дээрх асуулт хариултын үеэрх бичлэг олон нийтэд тарж улмаар М.Дашбалжид кофе шопоор үйлчлүүлж байх үедээ халдлагад өртсөн гэх бөгөөд хоёр залуу түүн рүү "Ub Comedy" клубийн Ч.Хантүмэнгийн доромж үгсээр түүнийг доромжилсон аж. Тэрээр Ч.Хантүмэнг шүүхэд өгөхөө мэдэгдсэн бөгөөд бие нь ноцтой гэмтэж бэртсэн тухайгаа ч мөн дурдсан. Гэсэн хэдий ч олон нийтийн зүгээс түүнийг доромжилсон өнгө аястай шүүмжлэл ихээр ирүүлэх болсон бөгөөд тэрээр "Нөхөр, хүүхэд , эмгэн ээжтэйгээ авахуулсан зурагаа профайл болгочхоод хэрүүл хийгээд л хүн муулаад явах юм аа. Ядаж үр хүүхдүүддээ наад муухай амнаас гарч байгаа үгнийхээ үйлийн үрийг битгий үүрүүлээч! Адилхан эмэгтэй хүн байж хохь чинь, бараг халдлагад өртсөн нь чиний буруу, эрэгтэй хүнд цохиулж, зодуулж, доромжлуулж байх ёстой ухааны юм бичицгээгээд л. Та нарт нээрээ хэлэх ч муу үг алга. Ядаж миний фэйсбүүкээс хол байцгаа!!! Тэр нэг хүний тал залуугаа яасан ч их өмөөрдөг юм! хэмээсэн байна. Тэрээр зөрчлийн тухай хуулийн дагуу Ч.Хантүмэнд хариуцлага хүлээлгэх хүсэлтэй байгаа бөгөөд өөрөөс нь болон оролцогч охид, зохион байгуулагч нараас уучлалт гуйхыг хүсэж буйгаа мөн илэрхийлсэн байна.


Image may contain: 7 people, people smiling, people standing

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!