- ***Эрдэнэс таван толгой ХК-ны хувьцааны дансыг Анужин төвийн 1 давхарт байрлаж буй "Гүүдсек" ҮЦК нээн иргэдэд үйлчилж байна. Утас: 80596484***
- ***Нүүдлийн сууц Вагончиг захиалгаар хийж байна. Ирж vзвэл Малчин-3-2-т. Утас: 89259894: 89168699***
- *** Зоогт байрлалтай, гэрчилгээтэй, хоосон хашаа зарна. Утас: 86702557***
- ***Дэлгэрхангай плаза"-гийн 2 давхарт бичиг хэрэг, бэлэг дурсгалын тасагт шинэ бараа ирлээ. Утас: 88932029***
- ***"Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга"-ын уран бүтээлчдийн "БИД МАРТАХГҮЙ" тоглолт 2019.03.11-ний 19.00 цагт тоглоно. Билетын касс: 88176565, 70592393***
- ***МХС ХХК-ийн үйлчилгээнд элдэв\Шилэн кабель, худаг, сувагчлалд халдах, хулгайлах\ зөрчил илэрсэн тохиолдолд 70593876, 70593701, 89025901, 95955901 дугаарын утсанд мэдэгдэнэ үү? МХС ХХК-ийн Дундговь аймгийн газар***
- ***Яаралттай малчин ажилд авна. Утас: 98124990***
- *** Фургон машин болон мотор зарна. Утас: 88655983***
- ***Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ 12000т: хаяг: Мандалын2-13-т. Утас:88598788 хүргэлт 5аас дээш үнэгүй***
- ***Таксиний эрхтэй Матиз зарна. Утас: 88268401***
- ***1-2 өрөө байр яаралтай түрээслэж сууна. Утас: 89999101***
- ***Аймгийн төвд гал тогоо нь тусдаа нэг өрөө байр яаралтай зарна. Утас: 98209590, 99109518***
- +**Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ12000 т хаяг: Мандалын2-13т утас: 88598788 хүргэлт 5-аас дээш үнэгүй***
- ***Аргал, хѳрзөн авна. Утас. 85112290, 86575714***
- ***Түлшний мод байнга хөрөөдөж байна. Гагнуур хийнэ. Хайч хутга ирлэнэ. 3*4 харьцаатай шинээр барьсан ,орос төмөртэй амбаар зарна. Үхрийн аргал машинаар (пронтер) зарна. Утас: 88593484. 85753484***
- ***Спорт заалны урд талын 10-р байранд 53,4м2 3 өрөө дулаахан байр зарна. Утас: 89051878***
- ***Арьс элддэг машин авна. Утас: 99966637***
- ***Хашаа, байшин авна. Утас:80080815 1***
- ***Малын хороо, байшин сууц барих төмөр замын дэр мод зарна. Аймагт. ( 2метр70см урттай 28см өргөн 20см зузаантай ) Утас: 80110609***
- ***Нисэхийн баруун талд гэрчилгээтэй 5 айлын газар зарна. Утас: 89909061***
Бусдыг муулах нь түүний үйлийн үрийг хуваалцаж буй хэрэг
Эрт цагт Энэтхэг газар нэгэн хаан өөрийн хурааж хуримтлуулсан үйлийн үрийг мэдмээр санагджээ. Тэгээд ойр ууланд суух Гэгээнтэнийг залж авчран учир явдлаа хэлбэл Гэгээнтэн:
-За байз танд яаж ойлгуулая даа хэмээн хэсэг бодоод хэрвээ таны идэж барах ёстой үйлийн үрийг алим болгон харуулбал ийм байна гээд хоёр том уул овоо шиг алим үзүүлж гэнэ.
Хаан ихэд цочирдон яаж идэж барах вэ, амар хялбар арга бий юу? хэмээн зөвлөгөө хүсчээ.
Гэгээнтэн муу бүхэн амар хялбар сайн бүхэн хүчир хэцүү байдаг нь жам билээ. Төгс биш ч нэг муу арга бий хэмээгээд,
-Та өөрийн тухай худал цуу үг тараан олон хүнээр муу хэлүүл. Тэд таны үйлийн үрийг идэж хуваалцах болно. Хүн хүнийг муу хэлэхдээ тухайн хүнийхээ үйлийн үрээс үмхэлж байдаг юм шүү дээ гэжээ.
Хаан ч хэлснээр нь хийж хөнгөрөөд л явчихаж гэнэ.
Ахин гэгээнтэнийг залж талархахын сацуу үйлийн үрээ харахыг хүсч зөвхөн нэг уул нь алга болсныг мэдэж сурсан аргаа ахин дахин хэрэглэвч үлдсэн уулнаас жаахныг ч хасаж чадсангүй.
Гэгээнтэн хаанд хэлжээ. Бусдад муу хэлүүлэх нь таны амьдралыг хөнгөлнө. Гэсэн хэдий ч та үйлийн үрээс ангижирч чадахгүй. Би танд энэ арга төгс биш гэж сануулсан билээ. Гэхдээ та өмнө ууланд бясалгахаар ирсэн их багшаас ганц муу үг сонсох төдий болоход л үлдсэн уулнаас хэдхэн ширхэг алим үлдэнэ гээд явж оджээ.
Хаан өглөө эртлэн хувцсаа сольж их багш лугаа очин элдэвлэн хоргоож хэрүүл өдөж оролдсоор наран хэвийлээ.
Хаан амьсгаагаа даран шалдаан бууж би таныг өглөөнөөс хойш элдэвлэн зовоолоо. Та юунд ганц үг эс дуугарав хэмээн асуусанд их багш инээмсгэлэн
-Тэгэлгүй яах вэ хүү минь, чиний тэр уул овоо шиг их үйл лайг хэн идэхийг хүсэх билээ гэжээ.
Хэдий үлгэр ч үнэн юм. Хүнийг муу хэлэхдээ муу муухай үйлийн үрийг нь амаараа дүүрэн үмхсэн гэж бодож байгаарай!
А.Даваанаа